Говьсүмбэр аймгаас Улсын хошой аварга малчин өрх нэг, Улсын аварга малчин өрх нэг, алтан хурганы эзэн нэг төрөн гарлаа

116
Эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг таван төрлөөр нь өсгөж, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөн, улс эх орны эдийн засаг нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын Засгийн газраас “Улсын хошой аварга малчин өрх”-өөр Баянтал сумын 2 дугаар багийн малчин Цэрэндоржийн Доржсүрэн, “Улсын аварга малчин өрх”-өөр Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Ганболдын Уранцэнгэл, “Алтан хурганы эзэн”-ээр 5 дугаар багийн малчин Ширчингийн Алтангэрэл нарыг тус тус шалгаруулсан байна.
Тус шагналыг хаврын тэргүүн сард, Сар шинийн баярын өмнө гардуулдаг уламжлалтай хэдий ч цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хойшлогдсоор зуны дунд сард Улсын их хурлын гишүүн Г.Мөнхцэцэг , аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн засаг дарга Г.Батзам болон аймаг, сумын удирдлагууд гардуулан өглөө.
ХХААХҮЯ-аас малчдад олгодог “Улсын аварга малчин” шагналын нэршлийг 2021 оноос эхлэн “Улсын аварга малчин өрх” болгон өөрчилсөн байна.
МОНГОЛ МАЛЫН АРВИН ЦАГААН БУЯН МӨНХӨД ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ