Баянтал сумын ИТХ-ын ажлын алба, Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

38

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг сайжруулах, үйл ажиллагааны ололттой дутагдалтай тал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, сумдын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын ажлын арга барилыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор Баянтал сумын ИТХ-ын ажлын алба, Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтаар Говьсүмбэр аймгийн 2020-2024 оны стратеги төлөвлөгөөний танилцуулга, төрийн албан хаагчдын ёс зүйн журам, түүний хэрэгжилт, анхаарах асуудлууд, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах, тайлагнах, үнэлж дүгнэх тухай Засгийн газрын 2020 оны 217 дугаар журам, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн төвшинг үнэлэх журам, бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам, нийтийн эрүүл мэндийг дэмжих жилийн төлөвлөгөө хэрэгжүүлэх, Монгол улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хууль, архив албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, захиргааны акт төлөвлөлт, хуулийн үндэслэл, анхаарах асуудлууд, аймгийн төсөв санхүүгийн мэдээлэл, сум хөгжүүлэх сангийн өнөөгийн нөхцөл байдал, анхаарах асуудлууд, төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн ашиглалт зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийгдэж, туршлагаа хуваалцлаа.