“Шилдэг тохижилт бүтээн байгуулалт”, “Өрхийн тариалан эрхлэлтийг дэмжье” аяныг зарлаж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа

50
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Шилдэг тохижилт бүтээн байгуулалт”, “Өрхийн тариалан эрхлэлтийг дэмжье” аяныг зарлаж, нээлтийн үйл ажиллагааг 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Соёл, спорт, амралтын хүрээлэн”-д зохион байгууллаа.
Нээлтийн үеэр 14 сая төгрөгийн шагналын сан бүхий “Шилдэг тохижилт, бүтээн байгуулалт бий болгосон иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг шалгаруулах уралдааныг зарлалаа. Тус уралдаан аж ахуйн нэгж, төрийн байгууллага, иргэн (гэр хороолол, хувийн орон сууц), иргэн (нийтийн орон сууц) гэсэн 4 төрлөөр явагдах бөгөөд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын материалыг 2021 оны 09 дүгээр 05-ны өдрийг хүртэл хүлээн авна.
Мөн өрхийн тариалан эрхлэх сонирхолтой 66 иргэнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 3.0 сая төгрөгийн үнэ бүхий 2 тн төмсний үр, 100 кг төл сонгино, 300 ширхэг огурцы улаан лоолийн үрийг үнэ төлбөргүй, Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 2021 оны хаврын тариалалтад зориулан хөнгөлөлттэй олгож буй 10 төрөл /бууцай, урт сонгино, хүрэн манжин, амтат чинжүү, шар лууван, сармис, хүлэмжийн лооль, хэмх, тарвас зэрэг/-ийн үрийг давхардсан тоогоор 94 иргэнд хөнгөлөлттэй үнээр олголоо.
Энэ онд улсын төсвийн 200.0 сая төгрөгөөр 500 м2 талбай бүхий өвлийн хүлэмжийг ашиглалтад оруулахаар төлөвлөж, тендер шалгаруулалтыг зарласан байгаа бөгөөд нийт 19.1 га-д төмс, 21.5 га-д хүнсний ногоо тариалж, 190 тн төмс, 214.8 тн хүнсний ногоон хураан авах зорилт тавин ажиллаж байна.