Аймгийн “Аварга малчин өрх”, “Алдарт уяач”-ийн шагналыг гардуулдан өглөө

49
Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу гарсан аймгийн Засаг даргын 2021 оны А/40, А/41 тоот захирамжаар 2021 оны аймгийн “Аварга малчин өрх”, “Алдарт уяач”-ийг шалгаруулсан бол цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны 5 сарын 21-ны өдөр шагналыг гардуулан өглөө.
Шилдгүүдийг тодруулахдаа аймгийн Засаг даргын захирамжаар баталсан журмын дагуу ажилласан жил, малжуулахад өгсөн малын тоо, малаа даатгалд хамруулсан байдал, мал сүргийн бүтэц, бэлтгэсэн хадлан тэжээл, шинээр бий болгосон ажлын байр, мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн байдал, үзүүр, түрүү хүртсэн амжилт гэхчлэн үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна.
Аймгийн “Аварга малчин өрх”-өөр Сүмбэр сумын 5 дугаар багийн малчин Авхүүгийн Энхтөр, эхнэр Тайсийн Эрдэнэбаяр, Галсангийн Эрдэнэбилэг, эхнэр Норовын Бямбасүрэн, 6 дугаар багийн малчин Гомбын Бат-Очир, эхнэр Цэрэнгийн Янжин, Баянтал сумын 2 дугаар багийн малчин Цэдэвдамбын Алтанхуяг, эхнэр Ундрахбилэгийн Баярмаа, Шивээговь сумын 2 дугаар багийн малчин Балжиннямын Төмөрмөнх, эхнэр Янжинцэвэлийн Мөнхдэлгэр, Цоожийн Мөнхбаяр, эхнэр Халтарын Цэрэндолгор нарыг шалгаруулж цол, тэмдгээр тус тус шагнагдлаа.
Мөн уяж хурдлуулсан хурдан хүлгүүд нь Улс, бүсийн уралдаанаас 1 түрүү, аймгийн наадмаас 8 айраг хүртсэн Сүмбэр сумын 3 дугаар багийн иргэн Логширын Жамбаасүрэн аймгийн “Алдарт уяач” цол тэмдгээр шагнагдлаа.