“Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2016, MNS ISO 18091:2020” стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ

174
Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн эдийн засаг, нийгмийг 2021-2022 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, гүйцэтгэлийн үр дүнг дээшлүүлэх, ил тод байдлыг хангах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газраас Менежмент ба ур чадварын хүрээлэн ТББ- тай хамтран “Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2016, MNS ISO 18091:2020” стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Цаашид Чанарын менежментийн тогтолцооны ISO стандартыг төрийн бүх шатны байгууллагуудад нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.