Улсын Онцгой комисс тусламж олголоо

66
Говьсүмбэр аймагт 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүчтэй шороон шуурга шуурч, шуурганы улмаас аймгийн хэмжээнд 760 гаруй сая төгрөгийн хохирол учирсан. Гамшгийн хохирлыг бууруулах чиглэлээр орон нутгаас шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд Аймгийн Засаг дарга шороон шуурганы улмаас аймаг орон нутагт үүссэн хохирол, нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссод хүсэлт тавьсны дагуу өнөөдөр 6 гэрийг олгож нийт 12 иргэнд өргөө цагаан гэрийг олголоо. Мөн улсын Онцгой комиссын зүгээс аймгийн Онцгой байдлын газарт автомашин, аймгийн Онцгой комиссод шаардлагатай ариутгалын бодис, тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өгсөн бол ажил үүргээ нэр төртэй биелүүлж үр бүтээлтэй ажилласан ахлах ахлагч Ч.Лхагвадоржийг цэргийн хүндэт медалиар шагналаа.