Улсын Онцгой комисстой цахим хурал хийлээ

52
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймгуудын Онцгой комиссын дарга нартай цахимаар хурал хийж аймгийн Засаг дарга Г.Батзам оролцлоо.
Хуралдаанаар орон нутагт вакцин хадгалах, агуулах зориулалтын орчин нөхцөлийг бэлтгэх, сайжруулах, мөн алслагдсан аймгууд руу вакцин тээвэрлэх ажлыг шуурхай, тасралтгүй үргэлжлүүлэх үүднээс ээлжийн жолооч нар гаргах, өөр аймаг, сумдад отор нүүдлээр яваа иргэдээ вакцинжуулалтад хамруулахад аймгийн удирдлагууд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгааг Шадар сайд онцолсон.
​Улсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 22-ноос орон нутгийн зорчих хөдөлгөөнийг нээх болсон тул хот хоорондын хөдөлгөөнд хатуу хяналт тавих, тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэл болоод зорчигчдын халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах үүрэг даалгаврыг 21 аймгийн Онцгой комиссын дарга нарт онцгойлон өглөө. Мөн ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, ЭЕШ-д бэлдэж буй сурагчдын давтлагыг энэ сарын 17-ноос тодорхой хяналт, шалгуурын дор танхимаар хэсэгчлэн өгөх, ирэх долдугаар сарын 1-4-ний хооронд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 18-аас дээш насны шалгуулагчдыг вакцинд яаралтай хамруулах, шалгалтын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг баримталж, холбогдох байгууллагуудтай хамтран аюулгүй зохион байгуулахыг Шадар сайд даалгасан юм.