Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан цахим уулзалтыг зохион байгууллаа

61
Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан цахим уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтад Аймгийн засаг дарга Г.БатзамАИТХ дарга Ш.Билэггүмбэрэл, ЭМЯны тусламжийн хэлтсийн ахлах С.Жаргалсайхан нар сувилагч нарт зориулж мэндчилгээ дэвшүүлж, нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн сувилагч М.Энхмаа аймгийн Засаг даргын хүндэт жуух бичгээр шагнагдлаа. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Д.Оюунбилэг, Б.Нарантуяа, Д.Цэндсүрэн, А.Пүрэвсүрэн, Т.Саранцэцэг, “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан эмч Д.Наранбаатар, С.Болорцэцэг, өндөр настан Б.Пунцагхорлоо, өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Д. Тунгалаг, Л. Цэнд-Аюуш нарыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Говьсүмбэрийн төлөө” медалиар шагналаа.
Шагналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, Аймгийн Засаг дарга Г.Батзам, аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр нар гардуулав.