“Цэргийн алдар” хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө

55
1945 оны тавдугаар сарын 9-нд дэлхийн II дайн дуусч нацист Герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан тэр өдрийг хүн төрөлхтнийг дайны аюулаас аварсан “Ялалтын өдөр” гэж жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ.
Өнөөдрийн түүхт өдрийг тохиолдуулан аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, Монгол-Оросын Найрамдлын Ахан Дүүс холбоо хамтран Говьсүмбэр аймагт байрлах “Цэргийн алдар” хөшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө. Нийт ахмад дайчиддаа ялалтын баярын 76 жилийн ойн баярын мэндийг хүргэе.