Бүх нийтээр мод тарих өдрийг 05 дугаар сарын 8,9-ний өдөр зохион байгуулж байна

79

“Мод тарих үндэсний өдөр”-ийг жил бүрийн 5 болон 10 дугаар сарын 2 дахь долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг. 2021 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг 05 дугаар сарын 8,9-ний өдөр зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд иргэд, албан хаагчид Сүмбэр гардан, цэргийн алдар хөшөө, босоо тэнхлэгийн зам дагуу болон өөрсдийн эзэмшлийн газарт мод тарилаа. Мөн цэргийн алдар хөшөөний талбайд бүх төрлийн мод, бутны худалдаа зохион байгуулж иргэдэд мод тарих талаар зөвлөгөө мэдээлэл өгч байна.