Аймгийн Засаг дарга худалдаа, нийтийн хоол, зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ эрхлэгчидтэй цахим уулзалт зохион байгууллаа

35
Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас 2021 оны 5 дугаар 6-ны өдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, нийтийн хоол, зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ эрхлэгчидтэй цахим уулзалт зохион байгууллаа.
Тус уулзалтад худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэний 35, төрийн байгууллагын 10 төлөөлөл оролцож, аймаг, орон нутагт хэрэгжих хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, нийгмийн олон талт арга хэмжээг танилцуулан санал солилцлоо.
Аж ахуйн нэгж, иргэдээс ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах санал, санаачлалыг дэмжин ажиллахаар боллоо.