Хөдөөгийн багуудад Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт хийж эхэллээ

35
Хөдөөгийн багуудад 5 сарын 5-ны өдрөөс Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт хийж эхэллээ. Сүмбэр сумын 1,2,4 дүгээр багийн иргэд аймгийн спорт хороонд, 3 дугаар багийн иргэд Политехникийн коллежийн спорт залаанд, 6 дугаар багийн иргэд 5 сарын 5,6-нд багийн төв дээр, 5 дугаар багийн иргэд 5сарын 7,8-нд багийн төв дээр, Шивээговь сум Шивээговь уурхайн байранд, Баянтал сум сумын ЗДТГ тус тус дархлаажуулалтад хамрагдах хуваарь гарсан байна. Өнөөдрийн байдлаар цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан вакцинжуулалт түр зогссон байна.
 
Аймгийн хэмжээнд 2021.05.05-ны өдрийн байдлаар дархлаажуулалтын 5 цэгт Сүмбэр суманд 551 иргэн, Шивээговь суманд 195 иргэн, Баянтал суманд 57 иргэн нийт̆т 793 иргэн хамрагдсан. Өссөн дүнгээр 1-р тунд 7966 буюу 73,8 хувь, II-р тунд 1860 буюу 17,2 хувьтай иргэд хамрагдсан байна.