ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

29
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн А/109 дугаар захирамжын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Мал эмнэлгийн газар нь байгууллагын нөөц боломжийг ашиглан 3 дахь удаагийн халдваргүйтгэлийн ажлыг эхлээд байна.
Нийтийн эзэмшил, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газрын гадна талбай, мал аж ахуйн цэгүүдийн халдваргүйтгэлийн ажлыг 2021 оны 05 дугаар сарын 05-наас 07-ны өдрүүдэд хийж гүйцэтгэнэ.