Үйлдвэрлэл, хоршоо эрхлэгчидтэй цахим уулзалт зохион байгууллаа

102
Аймгийн Засаг дарга Г.Батзам 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цахим уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд үйлдвэрлэл, хоршоо эрхлэгчдийн 55 төлөөлөл, 7 төрийн байгууллага, Төрийн болон Хас банкны удирдлагууд оролцлоо.
Зөвлөгөөнөөр “Төр-Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны салбар зөвлөл” байгуулсныг танилцуулж, цаашид үйлдвэрлэл, хоршоо эрхлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлэн хамтран ажиллах, олон улсын болон дотоодын стандарт шаардлагыг хангасан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх, орон нутгийн бренд бүтээгдэхүүн үүсгэх зэрэг санал санаачлагууд гаргаж хамтран ажиллахаар боллоо.