ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

40
Говьсүмбэр аймгийн Засаг даргын дэргэдэх “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл”-ийн хурлыг өнөөдөр цахимаар зохион байгууллаа. Хурлыг аймгийн Засаг дарга Г.Батзам удирдан зохион байгуулж хурлын ирц 76%-тай явагдсан.
Хурлаар хэлэлцсэн асуудлууд:
1. Аймгийн Засаг даргын 2021 оны А/94 дугаар “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг батлах тухай захирамжийг танилцуулах
2. Аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд гишүүдийн саналыг тусган хэлэлцэн батлах.
Хуралдааны шийдвэр:
1. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөг гишүүдийн саналыг тусган гишүүдийн 100 хувийн саналаар баталсан.
2. Залуучууд бодитоор нэгдэн нийлж, ажил хэрэгч, бүтээлч санаачлагыг өрнүүлж орон нутгийн онцлогт тохирсон бодит үр дүнтэй арга хэмжээг зохион байгуулж ажиллах.
3. Нийтийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд ард иргэд, олон нийтийг дасгал хөдөлгөөн хийхэд уриалж зөвхөн төвлөрсөн нэг цэг буюу Сүмбэр гарденд бус Төмөр зам, гэр хороолол, Найрамдал хотхоны төв талбай гэх мэт гэртээ ойр байх талбайд олон цэгт дасгал хөдөлгөөн хийхийг Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн гишүүд уриалан ажил өрнүүлэх.
4. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бүхий л төрийн бус байгууллага, зөвлөл, клубуудтэй тэгш оролцоотой хамтран ажиллах.
5. Цахим орчинд болон нийгэмд залуусын харилцаа хандлагыг эерэг бүтээлч, бодит сайн дурын оролцоотой байхад уриалах нөлөөллийн ажил, цахим контент, нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд түгээх.
6. Цахим орчинд мэдээлэл авч чаддаггүй иргэд, залууст мэдээллийг түгээх дэлгэрүүлэх ажлыг Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлөөс санаачлан зохион байгуулах.