Хэлний бодлогын салбар зөвлөл цахимаар хуралдлаа

60
2021 оны 04 сарын 21-ны өдөр хэлний бодлогын салбар зөвлөл цахимаар хуралдлаа. Аймгийн засаг дарга бөгөөд хэлний бодлогыг салбар зөвлөлийн дарга Г.Батзам цахим хурлыг нээж үг хэлсэн.
Хэлний бодлогын салбар зөвлөл бүрэлдэхүүнийг аймгийн засаг даргын 2021 оны 02 сарын 23-ны өдрийн А/54 дүгээр тоот захирамжаар шинэчлэн батласан.
Салбар зөвлөлийн даргаар Аймгийн засаг дарга Г.Батзам, Нарийн бичгийн даргаар БСУГ-ын дарга А.Зургаанжин, гишүүдэд Сүмбэр сумын засаг даргын орлогч Н.Хишигдорж, МУ-ын гавьяат багш Н.Түмэн-өлзий, Нийтийн номын сангийн зкахирал Б.Энхтөр, Монгол хэл , уран зохиолын багш Э.Олонцэцэг, Л.Лоохууз , Б.Цэвэлсүрэн, Хэл соёлоо эрхэмлэгч иргэний төлөөллөөр Т.Болдбаатар нар сонгогдон ажиллахаар болсон.
Хэлний бодлогын салбар зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайлангаа хангалттай сайн үнэлүүлж 80 ширхэг толь бичиг, 30 ширхэг сурах бичгийн дэвтрээр шагнуулсан байна.
Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангах гэсэн заалтуудыг хэрэгжүүлэх,
2020-2024 онд хэрэгжүүлэх Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт/ Монгол хэл, бичгийг нийтийн болон албан хэргийн түвшинд хэрэглэж хэвшинэ. ЕБС-ын сурагчид болон төрийн байгууллагуудын албан хаагчдын Монгол хэл, бичгийн чадварыг дээшлүүлж, уламжлалт Монгол бичгийг албан хэргийн түвшинд ашиглаж эхлэнэ. / гэсэн заалтууд хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгагдаад байгаа билээ.
2021 онд Монгол хэл, бичгийг сурах, сурталчилах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон талт ажлуудыг зохион байгуулахаар нийт 20 ажлыг хэлэлцэн батлаж хэрэгжүүлэхээр боллоо.
МОНГОЛ БИЧИГ ГОВЬСҮМБЭР АЙМАГ- ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠭᠤᠪᠢᠰᠦᠢᠮᠪᠦᠷ ᠠᠶ᠋ᠢᠮᠠᠭhttps://www.facebook.com/groups/797082557704721 монгол бичгийн цахим бүлгэм, Говьсүмбэр хэлний бодлогын салбар зөвлөл https://www.facebook.com/groups/190452778131611/?ref=share цахим хуудас ажиллуулж байна. Эдгээр холбоосуудаар та бүхэн зочилж монгол бичгийн мэдлэгээ дээшлүүлж мэдээ мэдээлэл авч байхыг хүсье.
ХЭЛНИЙ БОДЛОГЫН САЛБАР ЗӨВЛӨЛ