“Дэлхийн Зөн Монгол” ОУБайгууллага аймаг, сумын ЗДТГ, ХХҮГазар, БСУГазар, ГБХЗХГазартай хамтран зорилтот өрхүүдэд тусламж хүргэлээ

51

“Дэлхийн Зөн Монгол” ОУБайгууллага нь “Ковид 19”-ийн хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын өрхүүдэд 117.320.000 төгрөгний хүнс болон бэлэн мөнгөний 4 удаагийн тусламжийг олгоод байна. Энэхүү хүмүүнлэгийн үйл ажиллагааг аймаг, сумын ЗДТГ, ХХҮГазар, БСУГазар, ГБХЗХГазартай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд тусгай шалгуурын дагуу өрх сонголтыг хийн баталгаажуулж тусламжийг түгээх ажлуудыг цаг тухайд нь хариуцлагатайгаар зохион байгуулсан байна. Тусламжид давхардсан тоогоор 996 өрхийн нийт 3843 гишүүн хамрагдаад байгаагийн 2296 нь 0-18 насны хүүхдүүд байна. Зорилтот өрхүүдэд болон хүнд нөхцөлд амьдарч байгаа эрсдэлд өртөх магадлал өндөр хүүхдүүдэд энэ хүнд цаг үеийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэн ажиллаж буй “Говьсүмбэр аймаг дахь Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын хөтөлбөрийн хамт олонд иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.