Аймгийн удирдах ажилтнуудын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар

106

Аймгийн удирдах ажилтнуудын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны
өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар

 

Үүрэг даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүүлэх байгууллага

1

Аймгийн Засаг даргын 2021 оны А/109 захирамжаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт “Улаан түвшин”-д шилжсэнтэй холбоотой гарсан дүрэм, журмыг иргэд, албан хаагчдаар мөрдүүлэх ажлыг эрх, үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлж ажиллах. 2021.04.26-ны дотор Бүх байгууллагын дарга нарт
2

 

 

Корона вирус “Ковид-19” цар тахалтай холбогдон үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн албан хаагчдын ажиллах нөхцлийг ханган, байгууллагын үндсэн чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, эрчимжүүлэх 2021.04.26-ны дотор Бүх байгууллагын дарга нарт
3 “Нийтийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан. Төлөвлөгөөний дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж, үр дүнг тайлагнаж ажиллах 2021.04.26-ны дотор Бүх байгууллагын дарга нарт
4 Монголын үндэсний статистикийн хорооноос зохион байгуулж буй монгол бичгийн мэдлэгийн төвшин тогтоох улсын судалгаанд нийт албан хаагчдаа хамруулах 2021.04.14-ний дотор дотор Бүх байгууллагын дарга нарт