МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН  ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

147

Мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөлийн  Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөл 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдав.

Хуралдаанаар Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн квотыг хөдөлмөрийн зах зээлийн судалгаа  болон  эрэлттэй  ажлын байрны судалгааг үндэслэн 2021-2022 оны хичээлийн жилд 15  мэргэжлээр 345 элсэгч шинээр авахаар боллоо.

2021-2022 оны хичээлийн жилд дараах мэргэжлүүдээр элсэлт авна . Үүнд:

– Хүнд машин механизмын оператор 1 жилийн анги

– Уул уурхайн нөхөн сэргээгч 2,5 жил

– Барилгын засал чимэглэлчин 2,5 жил

– Барилгын цахилгаанчин 1 жил болон 2,5 жил

– Гагнуурчин 1 жил болон 2,5 жил

– Автомашины засварчин 2,5 жил

– Хангамжийн нярав 1 жил

– Зам барилгын машин механизмын оператор 1 жил болон 2,5  жил

– Металл боловсруулах машины оператор /Токарь, фрезер /- 1 жил

– Хүнд машин механизмын ашиглалтын техникч 1,5 болон 3 жил

– Уул уурхайн машин механизмын электрон төхөөрөмжийн техникч 1,5 жил болон 3 жил

– Уулын ажлын техникч 3 жил

– Уул уурхайн аюулгүй ажиллагааны техникч 3 жил

– Мехатроникч 3 жил

– Үйлдвэрлэлийн техникч  3 жил