Говьсүмбэр аймагт 4 ихэр хурга мэндэлжээ

91
Энэ сарын 8-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Цэдэн-Ишийн шар халзан хонь 4 ихэр хурга гаргажээ. Тус хонь нь төллөх бүрдээ 2 ихэр хурга гаргадаг байсан бол энэ жил 4 ихэр хурга гаргасан байна.
Ямаа ихэрлэх нь элбэг, харин хонь ихэрлэх, тэр дундаа дөрвөн ихэр хурга гаргах нь ховор тохиолдол аж. Монголчууд хурга ихэрлэвэл мал сүргийн буян хишиг дэлгэрэн олон түмээр өсөж үржихийн бэлгэдэл гэж үздэг.