“КОВИД-19” ЦАР ТАХЛААС СЭРГИЙЛЭХ ЯВУУЛЫН БОЛОН ЦАХИМ СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭДЭД ХҮРГЭЛЭЭ

74
Аймгийн ТВ -ээр “АОК- ын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ”, “ Орон нутгийн хөдөлгөөнийг цахимаар бүртгэх тухай” 2 удаагийн мэдээллийг 7360 иргэнд хүргэсэн. Орон нутгийн радиогоор цар тахлаас сэргийлэх сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж байна.
Мөн цар тахлаас сэргийлэх, хувь хүний хариуцлагаа дээшлүүлэх, вакцин хийхийг уриалсан мэдээллийг орон нутгийн бүх цахим хуудсуудад байрлуулж, 5273 иргэн хандалт хийсэн байна.
Шуурхай штабын үйл ажиллагаа, цаг үеийн 2 мэдээлэл цахим орчинд сурталчилахад 3334 иргэн тандалт хийсэн байна.

Гадуур иргэдэд дууд мэдээллийг ОБГ -ын АССУСАХМэргэжилтэн ахлах дэслэгч З.Эрдэнэзолбоо, 8500 иргэнд цар тахлын талаарх сэрэмжлүүлэг хүргэлээ.
ИРГЭД ТА БҮХЭН:
1. Улаанбаатар хотод халдварын тархалт их байгаа учир хот хооронд явахгүй байх, ямаа самнах шалтгаанаар шинжилгээгүй, зөвшөөрөлгүй иргэдтэй харилцахгүй байх
2. Гэрийн ажиглалтын дэглэмийг хатуу мөрдөж ажиллах
3. Маскаа зүүж, гараа тогтмол ариутгах
4. Бага насны хүүхдүүдийг гадаа гаргахгүй байхад эцэг эх анхаарах
ЦАР ТАХЛААС ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМГААЛЦГААЯ.
МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ АЛБА