Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой цахим уулзалт, зөвлөгөөн зохион байгууллаа

104
Аймгийн Засаг дарга Г.Батзам 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой цахим уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
 
Тус зөвлөгөөнд 33 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцож, цаашид хамтын ажиллагаа өргөжүүлэх, Төр-Төрийн бус байгууллага-Хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжруулах, Төрийн бус байгууллагаар төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
 
Мөн “Төр-Төрийн бус байгууллага-Хувийн хэвшлийн ажиллагааны аймгийн зөвлөл”-ийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллахаар боллоо.
 
Говьсүмбэр аймагт албан ёсны бүртгэлтэй 49 төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод үйл ажиллагаагаа явуулж байна.