Хүчтэй шороон шуурганы улмаас гамшигт өртсөн малчдад тусламж олголоо

58

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Г.Батзам, аймгийн засаг даргын орлогч Б.Анхбаяр болон холбогдох албаны хүмүүс хүчтэй шороон шуурганы улмаас гамшигт өртсөн малчидтай уулзаж өвс, тэжээлийн тусламж үзүүллээ. 2021 оны 3 сарын 14-ны өдөр хүчтэй шороон шуурганы улмаас аймгийн хэмжээнд 6000 гаруй мал хорогдож, нийтийн эзэмшлийн барилга байгууламжийн дээвэр, гадна пасад хууларч, 51 айлын гэр нурж 17 гэр дахин ашиглагдахгүй болж 760 гаруй сая төгрөгийн хохирол учраад байна. Гамшгийн хохирлыг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бөгөөд эхний ээлжид малчин өрхүүдэд аймгийн өвс тэжээлийн нөөцөөс 64 тонн өвс, 8.1 тонн тэжээл олголоо.