Аймгийн Засаг даргаас байгууллагын дарга нартай “Хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол”-ын ажиллагаа боллоо

93
2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Засаг даргаас байгууллагын дарга нартай “Хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол”-ын ажиллагаа боллоо.
 
Ёслолын ажиллагааг аймгийн Засаг дарга Г.Батзам нээж үг хэллээ. Засаг дарга хэлсэн үгэндээ 2021 оныг “Нийтийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласныг цохон тэмдэглэж, энэ он бидний хувьд иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдэд боловсрол, эрүүл мэнд, соёлын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах, төрийн албан хаагчдыг чадваржуулж, тэдний ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр голлон анхаарч ажиллана хэмээн мэдэгдлээ.
 
Ийнхүү “Хамтран ажиллах гэрээ байгуулах ёслол”-ын ажиллагааг эхлүүлснээр аймгийн Засаг даргын орлогч дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Сүмбэр, Шивээговь, Баянтал сумын Засаг дарга нар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 20 агентлагийн дарга нар, Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежийн захиралтай үр дүнгийн гэрээ байгуулсан.