Аймгийн Засаг дарга Г.Батзам баярын өдөр ажиллаж байгаа эмэгтэйчүүддээ талархал илэрхийлж ажлын амжилт хүслээ

101

Аймгийн Засаг дарга Г.Батзам өнөөдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр албан үүргээ гүйцэтгэж буй тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн эмэгтэй ажилтан, албан хаагчдын төлөөлөлд баярын мэндчилгээг биечлэн хүргэж, цар тахлын амаргүй хүнд үед цаг наргүй ажиллаж байгаа эмэгтэйчүүддээ аймгийн удирдлагын зүгээс талархал илэрхийлж ажлын амжилт хүслээ.