АЙМГИЙН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ (2021-2022) ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БАЙГУУЛЛАА

105
2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Аймгийн Засаг дарга Г.Батзам, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Гантөмөр, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Д.Ариунаа болон холбогдох байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг баталлаа.
Тус хэлэлцээрт:
• Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах
• Цалин хөлс, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын асуудал
• Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх асуудал
• Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал
• Хүний хөгжлийг дэмжих асуудал
• Хэлэлцээрийг мөрдөх, хэрэгжүүлэх асуудал бүхий 60 заалттай хэлэлцээр байгууллаа.