ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН 2020 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

98

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН 2020 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагууд нь байгуууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бичгээр, амаар, цахим сүлжээ, санал хүсэлтийн хайрцаг, нээлттэй                70543434 дугаарын нээлттэй утсаар хүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн байдалд хяналт тавин, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу 15 хоногийн хугацаанд шийдвэрлэж, холбогдох эзэнд нь хариуг өгч ажиллаж байна.

2020 оны жилийн эцсийн байдлаар аймгийн Засаг даргад болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, 3 сумын Засаг даргын даргын Тамгын газар, Засаг даргын харьяа 17 газар, хэлтэс, агентлагт иргэдээс нийт 5686  өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлснийг хуулийн хугацаанд нь 5678, бусад байгууллагад шилжүүлж шийдвэрлэсэн 8 өргөдөл байна. Жилийн эцсийн байдлаар өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 100 хувь байна.

Үүнээс: Аймгийн Засаг даргад ирсэн 83 өргөдлийг 100 хувь шийдвэрлэсэн

Аймгийн Засаг даргад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтэд тусгагдсан асуудлыг ангилан авч үзвэл:

  • Гэр хүсэх тухай 10 буюу –0%
  • Эмчилгээний тусламж хүссэн 6 буюу-2%
  • Санхүүгийн дэмжлэг хүссэн 10 буюу-0%
  • Газрын асуудалтай холбоотой 9 буюу-8%
  • Бусад асуудлаар 48 буюу-54%-ийг тус тус эзэлж байна.

Аймгийн Засаг даргад ирсэн өргөдлийг шийдвэрлэх хүрээнд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 6 иргэнд эмчилгээний зардалд 1900.0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж, 9 иргэнд 6130.0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн гэр хүссэн 10 өргөдлийн хүрээнд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 3 өрхөд гэр олгож,  7 өргөдлийг  “Дэлхийн Зөн” ОУБ Бор-Өндөр ОНХ-т  хүсэлт гарган шийдвэрлүүлсэн.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын 7054-3434 дугаарын нээлттэй утсанд 3 өргөдөл, цахимаар 5 өргөдөл ирснийг хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн.

Сумдын Засаг даргын Тамгын газарт иргэний бүртгэлтэй холбоотой асуудлаар 2124 өргөдөл ирснийг бүрэн шийдвэрлэсэн. Асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоолгох 47 өргөдлийг  хамтарсан багийн хурлаар хэлэлцэж, сумын Засаг даргын захирамжаар асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоож шийдвэрлэсэн. Хүүхэд үрчлэх 3 хүсэлтийг хамтарсан багийн хурлаар хэлэлцэж, сумын Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэн. Сумдын Засаг дарга нарт тусламж хүссэн нийт 14 өргөдлийг шийдвэрлэж, Засаг даргын нөөц хөрөнгөөс 3050.0 мянган төгрөгийн тусламж үзүүлсэн байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт нийт 2666 өргөдөл ирсэн. Үүнд: өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдах хүсэлт 115, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдах хүсэлт 9, халамжийн тэтгэвэр, тэтгэмжиийг улирлаар авах хүсэлт 48, ахмад настны хөнгөлөлт, тусламжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлт 593, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт, тусламжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлт 232, шинээр болон сунгасан халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах 1536, төсөл хөтөлбөр болон сургалтанд хамрагдах 133 хүсэлтийг хууль, журмын дагуу 100 хувь шийдвэрлэсэн.

Эмч, мэргэжилтний харилцаа, хандлага ёс зүйтэй холбоотой 8 гомдлыг Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд шилжүүлэн шийдвэрлэсэн. Мөн эмнэлгийн мэргэжилтний харилцаа хандлага, ёс зүйн талаар нийт эмч мэргэжилтэн, ажилчдад Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо, Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх эмч, эмнэлгийн мэргэжилтний хэсгийн хороо хамтран тогтмол сургалт сурталчилгаа зохион байгуулж мэргэжил арга зүйгээр хангаж, Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл аяныг зохион байгуулсан. Улсын хэмжээнд

Хүнс, хөдөө, аж ахуйн газарт улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж орон нутагт хатуу хөл тогтоосон хугацаанд хүнсний түгээлт хийж байгаатай холбоотой 4 гомдлыг ирснийг аймгийн Онцгой комисстой хамтран 100 хувь шийдвэрлэж, иргэдийн гомдлыг барагдуулсан байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР