ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2021 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД

Аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг 3 удаа зохион байгуулж, нийт 8 үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг ханган ажилласан. Засаг даргын зөвлөлийн хурлыг зохион байгуулж, аймгийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн 2020 оны жилийн эцсийн тайлан, Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг 2020 оны жилийн эцсийн тайлан, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2020 оны жилийн эцсийн тайланг танилцуулж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Мөн Улсын аварга малчинд нэр дэвшигчдийн материалтай танилцаж шаардлагад нийцсэн “Улсын хошой аварга малчин өрх”-д 1, “Улсын аварга малчин өрх”-д 2, “Улсын аварга саальчин”-д 1 иргэнийг нэр дэвшүүлж, материалыг Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлсэн.

2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн Засаг дарга Г.Батзам Говьсүмбэр аймгаас Дорноговь аймагт оторлож байгаа 13 өрхийн малчидтай уулзан өвөлжилтийн байдалтай танилцлаа. Тус уулзалтаар малчдад хэрэгцээтэй төрийн мэдээллийг өгч, тулгамдаж буй асуудал дээр санал солилцон, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүдэд сургалтын материал, хичээлийн хэрэгсэл, аймгийн өвс тэжээлийн нөөцөөс өрх бүрт 10 боодол өвс олголоо. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгээс иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээг өдөр бүр гаргаж, цахим хуудсанд байршуулж иргэдэд мэдээлж байна. Тайлант сард 4 удаагийн тандалтын шинжилгээнд 765 хүнийг хамруулан сорьц авч, ХӨСҮТ-д илгээн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Тандалтыг 2 хэлбэрээр явуулж байгаа ба хүн амд суурилсан тандалтад 357 хүн, эмнэлэгт суурилсан тандалтад 408 хүн хамруулсан байна.

Хүнсний дэлгүүр, үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнээ татан авах, нөөцлөх, үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх боломжийг ханган Шадар Сайдын 2020 оны 142 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хүнс, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, түгээхэд баримтлах түр журам”-ын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 19-ний байдлаар 26 ачаа илгээгч, тээвэрлэгчийн тээврийн хэрэгслийг тээвэр зуучийн нэгдсэн цахим санд бүртгүүлж, хүнс болон нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлж байна. Хүнсний бараа, бүтээгдэхүүний татан авах ажиллагааг QR код бүхий жолооч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулж, Улаанбаатар хотоос шинжилгээний хариуг үндэслэн аймагт нэвтрүүлэн, 7 хоног гэрийн ажиглалтад байхаар зохицуулан, хяналт тавьж ажиллаж байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эрүүл ахуй, халдвар хамгаалал, Хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг мөрдөж байгаа эсэхэд Баянтал, Шивээговь сумын худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа 29 газрыг хамруулан хяналт шалгалт  хийж, шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах тухай 40 заалт бүхий улсын байцаагчийн зөвлөмжийг 4 газарт өгч, цаашид зөвлөмжийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлсэн.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2021 оны 1 дүгээр сарын Орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 506349.0 мян төгрөг төвлөрүүлэхээс, 101315.0 мян  төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлт 100 хувьтай байна.

Статистикийн чиглэлээр: Хүн, мал тэжээвэр амьтад, хашаа, худаг, тэжээлийн тооллого 2020 оны 12 дугаар сарын 16-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тооллогын урьдчилсан дүнгээр хүн ам 17754 болж, өмнөх оноос 1.8 хувиар өссөн бол 5061 өрх тоологдож өмнөх оноос 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Малын тоо 450258 болж өмнөх оноос 0.8 мянгаар буурсан байна.

Санхүүгийн хяналт аудитын чиглэлээр: Аймгийн хэмжээнд хяналт тавьдаг 81 байгууллагын 2020 оны шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт 90.8 хувьтай байна.

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэвэр

Төрөл 2020.01.25 2021.01.25
Хүний тоо Тэтвэрийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1748 717865.3 1878 935897,6
2 Тахир дутуу 371 101870.0 324 107115,2
3 Тэжээгчээ алдсан 134 39832.2 121 41104,3
4 Үйлдвэрийн осол 27 11523.1 42 23133,3
Нийт дүн 2280 871090,6 2365 1107250

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2020.01.25 2021.01.25
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 63 8605.9 30 3806.5
2 ЖБА тэтгэмж 16 22713.9 23 48681.7
3 Оршуулга 3 3000.0 6 6000.0
4 ҮОМШӨ-ХЧТА 0 0 2 1696.3
5 Ажилгүйдэл 52 32524.1 27 15133.0
Нийт дүн 134 66843.9 88 75317.5

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2020.01.25 2021.01.25
Шинээр 150 57
Мөнгө тушаасан 252 125
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 22683,5 9738,5

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан – 4
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон – 41
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо – 20
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо- 4
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо- 3
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо – 1
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо- 5
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн – 8
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоo- 58

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл –   5
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл –  15
  • Гэрээний бүртгэл – 21
  • Барьцааны гэрээний бүртгэл -104
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга – 2

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 1
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт – 26
  • Татан буугдсан хуулийн этгээдийн бүртг – 1

Архивын чиглэлээр:

  • Хуулийн этгээдэд гаргасан лавлагаа, хуулбар – 26
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 77

Цагдаагийн хэлтэс нь: 2021 оны 01 дүгээр сард иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 95 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгасан байна. Урд оны мөн үеэс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5-аар буюу 17.8 хувиар буурч, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 42-оор буюу 1.4 дахин өсч, нийт гомдол мэдээлэл 37-оор буюу 63.7  хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

       Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Авто тээврийн төв, Тагнуулын хэлтэстэй хамтран “Согтуу”, “Хулгайн зам” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3, хорио цээрийн дэглэм зөрчсөн зөрчлүүдийг илрүүлэн шалгаж байна. Мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 509 иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 15211500 төгрөгөөр торгож арга хэмжээ тооцсон.

Шүүхийн шинжилгээний алба нь: Хэргийн газрын үзлэгт 19 удаа оролцсоноос хүний амь эрсэдсэн хэргийн газрын үзлэгт 1, зам тээврийн ослын 6,  хулгайлах гэмт хэрэг 2, бусад хэргийн газрын үзлэгт 10 удаа, хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжлэх зэрэг ажиллагааны 325 кадр гэрэл зургийг боловсруулан холбогдох материалд хавсаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих анги нь: Тайлант сард хүмүүжигчдийн авьяас, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор 19 төрлийн дугуйланд 171 хүмүүжигчийг хамруулсан.

2021 оны 1 дүгээр сард төлбөрийн 137 гүйцэтгэх баримт бичгээс 12 гүйцэтгэх баримт бичгийн 130749.4 мянган төгрөгний бодит биелэлт 8.7 хувьтай байна.

Мэргэжлийн хяналтын газар нь: Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтаар илрүүлсэн зөрчлийн шинжтэй 3 зөрчилд нийт 400000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, торгуулийг бүрэн барагдуулсан.

Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа явуулж буй ачилт буулгалтын талбай болон гаалийн хяналтын талбайд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудад “Халдвараас сэргийлэх арга хэмжээ авч ажиллах тухай” 24 заалт бүхий улсын байцаагчдын хамтарсан зөвлөмж, Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Уул уурхай бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулах түр журам” болон Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/537 дугаар тушаалаар батлагдсан “Хамгаалах хувцас, хэрэгсэл хэрэглэх заавар”-ыг тус тус хүргүүлж үйл ажиллагаанд 5 удаагийн дэмжлэгт хяналт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч, эрүүл ахуй халдвар  хамгааллын хяналтын улсын байцаагч болон аж ахуй нэгж байгууллага, иргэний хүсэлтээр ирүүлсэн усны 9,  хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 10, хоол 16, ариутгалын бодис 9 нийт 44 сорьцод 191 үзүүлэлтээр химийн шинжилгээг гүйцэтгэсэн. Эерэг үзүүлэлт илрээгүй.

Онцгой байдлын газар нь: Сүмбэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон худалдааны төвүүдэд Ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу хяналт шалгалт зохион байгуулан илэрсэн зөрчил дутагдалд гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл хүргүүлэн, биелэлт хяналт тавин ажиллаж байна.

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Боловсролын чиглэлээр: Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэг 2-5 насны хүүхдэд зориулсан “Тост боржигины бяцхан үрс” сургалтын хөтөлбөрийг сурталчлах зорилгоор “Боржигин ёс заншил”-ын талаар цахим хичээл бэлтгэж, хүүхэд багачуудад хүргэсэн.

Теле хичээлийн хэрэгжилт, цахим хичээлийг бэлтгэж, хүүхдэд хүргэх арга туршлагын талаар хэлэлцүүлгийг зохион байгуулан, цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгч, арга зүйч, багш нийт 166 албан хаагчийг хамруулсан.

1 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд цэцэрлэг, сургуулийн багш нарын дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, шалгарсан 14 илтгэлээс “Боловсролын хүрээлэн”-тэй хамтран 8 илтгэлийг шалгаруулсан.

Биеийн тамир, спортын чиглэлээр: Аймгийн Биеийн тамир, спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагын цахим сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спортын 11 салбар холбоод оролцсон.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр: Өсвөр үе залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөгжлийн хөтөч” уран илтгэлийн цахим уралдааныг 2021 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 2 дугаар сарын 8-ны  хооронд зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн чиглэлээр:

Үзүүлэлт 2020 оны

01 сар

2021 оны 01 сарын 20-ны байдлаар
Төрсөн эх 42 23
Гэрийн төрөлт 0 0
Амьд төрсөн хүүхэд 43 24
Амьгүй төрөлт 0 0
Нас баралт 5 3
Эмнэлгийн нас баралт 2 0
Хоног болоогүй нас баралт 0 0
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2 0
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0 0
Эмнэлгээс гарсан хүний тоо 579 53
Амбулаторийн үзлэг 10 186 3 251
Халдварт өвчин 14 0

Дэлхийн эрүүл, мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамтай хамтран “Анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталж, удирдамжийн дагуу үйл ажиллагааг зохион байгуулж эхлээд байна. Төслийн хүрээнд 10000 ам.долларт төсөвт анхан шатны тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг Дэлхийн эрүүл, мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн яам, Нүүр ам судлалын зөвлөлтэй хамтран Шивээговь сумын эрүүл мэндийн төвд байгуулах шүдний кабинетын засварын ажил хийгдэж байна. Цаашид тус сумын эрүүл мэндийн төвийн шүдний кабинетыг улсын хэмжээнд жишиг болгохоор зорин ажиллаж байгаа юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний чиглэлээр: Тайлант сард 4 аж ахуй нэгж, байгууллагаас 10 сул ажлын байрны захиалга ирүүлсний дагуу  5 иргэнийг байнгын ажлын байранд зуучлаад байна.

Ажил хайгч, ажил олоход хүндрэлтэй, их дээд болон мэргэжлийн боловсролын сургууль төгссөн 14 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө өгч, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн.

Нийгмийн халамжийн тэтгэвэр 263 иргэн хамрагдаж 71,8 сая төгрөг, нөхцөлт мөнгөн тэтгэмжиийг 235 иргэнд 21,1 сая төгрөг, амьжиргааг дэмжих тэтгэмжиийг 49 иргэнд 14,6 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тусламж, хөнгөлөлтийг 47 иргэнд 1,0 сая төгрөгийг тус тус зарцуулсан.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс” энэ сард 1 удаа хуралдаж, 4 хүүхдийн асуудлыг хэлэлцэж, байнгын асаргааг шинээр тогтоож эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлсэн.

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Аймаг дундын Малх отрын бүс нутагт 7 аймгийн 31 сумын 166 малчин өрхийн 187.5 мян.толгой мал оторлож байна. Мөн отрын бүсээс гадна Улаанбаатар хот, Төв, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 88 өрхийн 69.3 мян.толгой мал отроор өвөлжиж байна.

Манай аймгаас Улаанбаатар, Дорнод, Дорноговь, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Дундговь, Сүхбаатар аймагт нийт 44 өрхийн 33.2 мян.тол мал отроор өвөлжиж байна. Дорноговь аймгийн зарим сумын нутагт отроор өвөлжиж байгаа 13 малчин өрхөд аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөөс 130 боодол өвсийг тусламжаар үнэгүй хүргэсэн.

Сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг задалж, хөнгөлөлттэй үнээр өвсийг малчин өрхүүдэд олгож байна.

Сумын нэр Өвс, тэжээлийн нөөц
Бэлтгэсэн Үлдэгдэл
Өвс /тн/ Тэжээл /тн/ Өвс /тн/ Тэжээл /тн/
Баянтал 22 15 3.6 1.1
Сүмбэр 50 16 0 16
Шивээговь 6.2 0 6.2 0
Дүн 78.2 31 9.8 17.1

Малын хорогдол 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар дараах байдалтай байна.

Сумын нэр Оны эхний мал Хорогдсон мал
Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Нийт малд эзлэх хорогдолын хувь
1 Баянтал 69934 385 1 5 379 0.6
2 Сүмбэр 322066 667 5 3 311 348 0.2
3 Шивээговь 59226 600 5 2 236 357 1.0
Дүн 451226 1652 0 10 6 552 1084 0.4

 

Аймгийн хүнсний бодит нөөцийн хэмжээ: Мах 78.6 тн буюу 47, гурил 82.5 тн буюу 59, сүү 3.9 тн буюу 2, төрөл бүрийн будаа 37.8 тн буюу 54, төмс 29.7 тн буюу 18, хүнсний ногоо 23.1 тн буюу 6, элсэн чихэр 4.8 тн буюу 11, давс 2.6 тн буюу 9, савласан ус 44.3 тн буюу 2, өндөгний нөөц 0.4 тн буюу 1, ургамлын тос 7.2 тн буюу 23 хоногийн нөөцтэй байна.

2021 оны 1 дүгээр сарын байдлаар Сум хөгжүүлэх сангаас зээл олгогдоогүй бөгөөд зээлийн үлдэгдэлтэй 152 зээлдэгчийн 1.0 тэрбум төгрөг байна. 2021 оны 1 дүгээр сард төвлөрүүлэх 22.0 сая төгрөгөөс 1 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 12 иргэний 17.7 сая төгрөг төвлөрч, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй 114 зээлдэгчийн 767.2 сая төгрөг байна.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн сарын үнэтэй харьцуулан гаргасан 2021 оны 1 дүгээр сарын үнийн мэдээ:

Зах зээлд худалдаалагдаж буй  төмс 100 төгрөгөөр, сонгино 50 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ төг Доод үнэ төг Өссөн буурсан
1 Үхрийн мах Ястай 8500 8000
Цул 10500 10000
2 Хонины мах Ястай 6500 6000
Цул 9000 8000
3 Адууны мах Ястай 6000 5500
Цул 6500 6000
4 Ямааны мах Ястай 6000 5500
Цул 6500 6000
5 Тахианы мах Гуя 10500 7900
мөч 8000 7900
6 Лууван Монгол 1500 1100
Хятад
7 төмс Монгол 1200 900 +100
Хятад
8 Байцаа Монгол 800 600
Хятад
9 Чинжүү Монгол 7500 7000
Хятад 6500 4500
10 Манжин Монгол 2000 1500
Хятад
11 Сонгино бөөрөнхий Монгол 2600 2300 +50
Хятад 1500 1400
12 Улаан лооль Монгол 6000 5500
13 Өргөст хэмх Монгол 7500 6500
14 Элсэн чихэр Монгол 2200 1600
 

15

Будаа Цагаан задгай кг 2600 2400
Шар слава кг 3500 3000
Гурвалжин будаа кг 3800 2200
 

16

Сүү Задгай 3200 3000
Сүү ХХК 0,5л
Сүү ХХК 1л 3200 2900
 

17

Тараг Задгай 2200 2000
Сүү ХХК 1л цөцгийтэй тараг 4800 3800
18 Талх Чойр талх 1200 1150
19 Өндөг ОХУ 400 360
Монгол 400 330
 

 

 

20

Алтан тарианы гурил Задгай дээд 1520 1480
Задгай 1-р зэрэг 1140 1100
Задгай 2-р зэрэг 1000 950
Савласан д/дээд / 2400 2300
Савласан дээд 2200 2100
Савласан 1-р зэрэг 1400 1300
Савласан 2-р зэрэг 1500 1450
21 Ургамлын тос Олейна 5500 5200
Алтан 4500 4500
22 Гоймон Алейка 1800 1600
А/тариа савхан 1100 950

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,

ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Байгаль орчны чиглэлээр: Сумын туурь хог хаягдлыг цэвэрлэх, төв хогийн цэгийн орох, гарах гарцыг нээх ажлыг зохион байгуулан, 1 га талбайн 40 тн ахуйн болон барилгын хог хаягдлыг цэвэрлэн булж тэгшилсэн.

Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс 1 дүгээр сард найман хугацааны мэдээг нийт 248, климат агро дундаж мэдээ ХАА-н тойм, 10 хоногийн тойм мэдээг нийт 3, сарын тойм мэдээг 1 удаа тус тус дамжуулсан.

Энэ сард азотын давхар исэл (NO2) болон хүхэрлэг хийн давхар ислийг (SO2) хоногт 3 удаагын давтамжтайгаар сорьцыг 39 удаа, мөн 13 удаагийн дээжинд шинжилгээ хийж, дундаж азотын давхар исэл (NO2) 0.017 мкг/мг,  хүхэрлэг хийн давхар исэл (SO2) 0.023 мкг/мг байгаа нь хүлцэх агууламжаас хэтрээгүй байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг Төлөвлөлтийн программд бүртгэн оруулж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраар баталгаажуулсан.

Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны газрын төлбөрийн ногдуулалт, газрын төлбөрийн нэхэмжлэхийг Сүмбэр суманд 74 нэгж талбарт 174 нэхэмжлэх, Шивээговь суманд 53 нэгж талбарт 106 нэхэмжлэх, Баянтал суманд 59 нэгж талбарт 118 нэхэмжлэх тус тус үүсгэн татвар төлбөрийн дундын мэдээллийн санд илгээсэн.

Хаягийн мэдээллийн нэгдсэн системд оруулах ажлыг 3 сумын хэмжээнд 2021 оны 1 дүгээр сарын 4-19-ний өдрүүдэд нийт 1709 нэгж талбар, 222 барилга, 541 гудамжны мэдээллийг холбож, засварласан.

Худалдан авах ажиллагааны талаар: Төсвийн ерөнхийлөн захирагчаас 2021 онд нийт 1640405.5 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий 15 бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг гарган батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүнээс 8 тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зарласан байна.

2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 8 ажил хийгдэхээр төлөвлөснөөс 5 ажлын тендер шалгаруулалтыг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 5 ажил хийгдэхээр төлөвлөснөөс 2 ажлын тендер шалгаруулалтыг, Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 1 ажил төлөвлөснөөс 1 ажлын тендер шалгаруулалтыг тус тус зарлаад байна.

Зарлагдсан тендерийн урилгуудыг “Монголын үнэн” сонин, www.tender.gov.mn, govisumber.gov.mn сайтуудад тухай бүр нийтэлж, тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна. Тендер шалгаруулалты үр дүнг тухай бүрт нь цахим системд оруулсан.

Орон нутгийн өмчийн талаар: Орон нутгийн харилцааны асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг тухай бүр өгч, байгууллагуудын 2020 оны хөрөнгийн хөдөлгөөнд хяналт тавьж, жилийн эцсийн санхүүгийн тайланг баталгаажуулан, 2020 онд 43 хуулийн этгээдтэй байгуулсан гэрээг дүгнэн, 43 хуулийн этгээдтэй “Өмч эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

Баянтал сум: Сумын онцгой комиссын 3 дугаар хуралдаанаар нөөцөд байгаа өвс, тэжээлийг малчин өрхүүдэд тараах шийдвэр гарч, 1 өрхөд 6 боодол өвс, 1 шуудай тэжээл олгож байна.

Баянтал сумын Эрүүл мэндийн мэндийн төвөөс зохион байгуулсан Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд хөдөлмөрчдөд цахимаар мэдээ мэдээлэл, сургалт сурталчилгаа, зөвлөмж зөвлөгөөг хүргэж байна.

Шивээговь сум: Сумын Засаг дарга, аймгийн Улаан загалмайн хороо , сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран хөдөөгийн малчин өрхүүдийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцон, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүдэд сургалтын материал, хичээлийн хэрэгсэл, улаан загалмайн хорооноос хүнсний болон ахуйн хэрэглэл, дулаан гутал хувцас олгож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, эмийн сангийн үйлчилгээ үзүүлсэн. Мөн аймгийн аюулгүйн нөөцөөс хямдралтай үнээр 108 өрхөд 750 гаруй боодол өвс олгоод байна.

Суманд отроор 24 малчин өрхийн 444 бод, 15171 бог, нийт 15615 толгой мал өвөлжиж байна.

Сүмбэр сум: Японы хүүхдийн ивээх сангийн хэрэгжүүлж буй орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох хөтөлбөрийн сургагч багш нарыг сонгох цахим хурлыг зохион байгуулж, 1-р сургуулийн 5 багшийг 4 жилийн хугацаанд ажиллуулахаар болсон.

 Аймгийн Онцгой комиссд хандивласан Бүрэн урлан ХХК-иас хандивласан 1000 ширхэг маскыг сумын зорилтот бүлгийн 5-аас дээш ам бүлтэй нэн ядуу 85 өрхийн 500 иргэнд олгосон.

Сумын аюулгүй нөөцөөс 4, 5, 6 дугаар багийн нийт 209 өрхөд 2075 боодол өвсийг тараасан.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us