ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ТАЙЛАН

110

2020 онд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хууль тогтоомж болон түүнтэй нийцүүлэн гаргасан Улсын Их хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн тогтоол шийдвэр, заавар журам, Салбар зөвлөлийн ажиллах журмаар хүлээсэн чиг үүрэг, эрхийн хүрээнд салбар зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөө, арга хэмжээг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

Мөн төрийн үйлчилгээний ил тод, шуурхай байдлыг ханган, төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг өндөржүүлж, үр дүнд чиглэсэн төрийн албыг бүрдүүлэх, төрийн албаны шинэтгэлийг орон нутагт хэрэгжүүлэх, төрийн удирдах албан тушаалтны манлайллыг дээшлүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлэн, төрийн албаны стандартыг мөрдүүлэх, нутгийн захиргааны байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хангуулахад мэргэжил арга зүйн зөвлөлгөө, удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 19–ний өдрийн 04/1209 дугаартай албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 34 байгууллагад хүргүүлэн, төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаанд арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. 2020 оны байдлаар 23 төрийн байгууллага ёс зүйн зөвлөлийг томилон ажиллаж байна.

2020 онд ёс зүйн зөрчил гаргасан төрийн захиргааны 1 албан хаагч, төрийн үйлчилгээний 7 албан хаагчтай холбоотой 8 ёс зүйн гомдлыг тухайн байгууллагын Ёс зүйн зөвлөл нь хүлээн авч, хянан шийдвэрлэсэн байна.

Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнд төрийн байгууллагын Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүн /дарга, нарийн бичгийн дарга, гишүүн/-д ажилладаг нутгийн захиргааны байгууллагын 2, төрийн үйлчилгээний 2 нийт 4 албан хаагчийг томилон оролцуулсан. Үүнд: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн Дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтэн П.Наранмандах, Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Г.Цэцэгдэмбэрэл, аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 5-р сургуулийн Бага ангийн багш Б.Баярсайхан, Сүмбэр сумын 5 дугаар цэцэрлэгийн Бүлгийн багш С.Өнөржаргал нар хамрагдсан. Мөн уг зөвлөгөөнд байгууллагуудын удирдлага, сумдын ёс зүйн зөвлөлийн дарга, гишүүд нийт 13 төрийн албан хаагч цахимаар хамрагдсан.