Ажлын байр нөхсөн мэдээлэл

69

2020 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрийн жинхэнэ албаны 7 удирдах албан тушаалын, 1 гүйцэтгэх албан тушаалын нийт 8 албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарлаж, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тусгай шалгалтыг зохион байгуулж, Орон нутгийн өмчийн газрын дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, аж ахуйн албаны дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний албаны дарга, Хүнс, хөдөө, аж ахуйн газрын Мал үржлийн албаны даргын нийт 5 сул орон тоо нөхөгдсөн.

2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төрийн жинхэнэ албаны 1 удирдах албан тушаалын, 40 гүйцэтгэх албан тушаалын нийт 41 албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарлаж, 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр тусгай шалгалтыг зохион байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны үнэлгээ, усны асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тоо нөхөгдсөн.

2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрийн жинхэнэ албаны удирдах 5, гүйцэтгэх 41, нийт 46 албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарлаж, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тусгай шалгалтыг зохион байгуулж, Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах нийт 2 сул орон тоо нөхөгдсөн.

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр төрийн үйлчилгээний  албаны удирдах 2 /Баянтал сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч, Баянтал сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирал/ албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг зарлаж, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шалгалтыг зохион байгуулж, Баянтал сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын сул орон тоог нөхсөн.

Шалгалтын үйл ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллаж тусгай шалгалтын зар, шалгалтын дүн, холбогдох шийдвэрийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын www.govisumber.gov.mn цахим хуудсанд байршуулсан.

Мөн шалгалтын явцыг видеокамераар бичлэг хийн архивлаж, шалгалтын үйл явцад хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх үүднээс гадна дэлгэцээр явцыг нэвтрүүлсэн.