Орос хэл-соёлын бүсийн олимфиад, дууны уралдаанд амжилт үзүүлсэн багш, сурагчдыг шагналаа

186
Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам, Монгол-Оросын найрамдлын төвөөс зохион байгуулсан Орос хэл-соёлын бүсийн арга хэмжээнд сурагчдаа бэлтгэн амжилттай оролцсон ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн гадаад хэлний багш Найдансүрэнгийн Туяа болон орос хэлний олимпиадад оролцож, тэргүүн байр эзэлж, ОХУ-ын ерөнхийлөгчийн тэтгэлэгт хамрагдан ОХУ-ын Москва хотод инженерийн мэргэжлээр суралцах эрхийн бичгээр шагнуулсан ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Мижиддоржийн Шүр-Эрдэнэ, орос дууны уралдаанд оролцож 3 дугаар байр эзэлсэн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Наваандоржийн Оюунбилэг нарыг өргөмжлөл, мөнгөн шагнасан байна.
Шагналыг аймгийн Засаг дарга Г.Батзам, Засаг даргын орлогч Б.Анхбаяр Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном нар гардуулан өглөө.