Говьсүмбэр аймагт төрийн албаны тусгай шалгалтыг 2020 оны тавдугаар сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 09:00 цагт зохион байгуулна.
Албан тушаалын шаардлагыг хангасан дараах иргэд төрийн албаны тусгай шалгалтанд оролцохоор бүртгүүлсэн байна. Үүнд:
- Орон нутгийн өмчийн газрын даргын сул орон тоонд Д.Батцэцэг
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа, хяналтын хэлтсийн даргын сул орон тоонд Э.Мөнхзул
- Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний албаны даргын сул орон тоонд Э.Түвшинзаяа
- Хүнс, хөдөө аж ахуйн газрын Захиргаа, аж ахуйн албаны даргын сул орон тоонд Б.Гандулам
- Хүнс, хөдөө, аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга бөгөөд аймгийн ерөнхий мал зүйчийн сул орон тоонд А.Баярмаа
Шалгалтанд оролцогсод 08.30 цагт бэлэн байх бөгөөд иргэний үнэмлэхтэйгээ ирэхийг анхаарна уу.