ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛҮҮДИЙН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ, ТУРШЛАГА СУДЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/84 тоот захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг 17 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 3 сумдын нийт 4 Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 55 гишүүн байна.
Мөн 2019 оны 05 сарын 01-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Залуучуудын хөгжлийн Үндэсний хөтөлбөр батлагдсан хэдий ч Говьсүмбэр аймагт Залуучуудын хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг 2017 онд баталж, 2 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Говьсүмбэр аймгийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл болон сумдын залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэн туршлагаа хуваалцах, шилдэг ажилласан зөвлөлийг шалгаруулж, урамшуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Аймаг, сумдын Засаг даргаар ахлуулсан Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл нь 2019 онд нийт 11 удаа хуралдаж, хурлын ирц 76-80 хувьтай, 20 удаагийн шийдвэр гаргаж, биелэлт 82.5 хувьтай байна. Мөн аймгийн “ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГАН”-аас гарсан саналын дагуу 0-18 насны хүүхэдтэй албан хаагчдад хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох, залуу ажилчдын нийгмийн баталгааг хангах, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэхийг бүх шатны төсвийн байгууллагын удирдлагуудад уриалсан аймгийн Засаг даргын захирамжийг гарган залуу гэр бүлд ээлтэй шийдвэрийг гарган ажиллаж байна.
Энэ удаагийн өдөрлөгөөр 2019 онд салбар зөвлөлүүд хийсэн ажлын тайлангаа тайлагнан, 2020 онд хийх ажлын саналаа боловсруулан алдаа оноо, шинэ санаа, туршлагаа хуваалцаж, 2019 оны шилдэг зөвлөлөөр БАЯНТАЛ СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САЛБАР ЗӨВЛӨЛ шалгарсан.
Сум орон нутагтаа Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, дүрэм журмын хэрэгжилтийг ханган ажиллаж, сумын залуучуудын идэвхи, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэн, олон шинэлэг ажил санаачлан ажиллласан БАЯНТАЛ СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САЛБАР ЗӨВЛӨЛ-ийн хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us