ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Зүрх судасны кабинет”-ийн нээлийн үйл ажиллагаа боллоо

МУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн хоёр дахь шат болох “Эрүүл зүрх –Эрүүл хөдөлгөөн- Эрүүл ёс зүй “ дэд төсөл Говьсүмбэр аймагт 2019 оны 4-р сараас  эхлэн амжилттай   хэрэгжиж байна.  Нийгмийн эгэх хариуцлага нь нийгмийн сайн сайхан байдлыг бий болгоход чиглэсэн үүргээ төр хэрхэн биелүүлж байгаа иргэд , ИНБ–ын зүгээс хяналт тавих, төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцож  засаглалын хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах үйл явц юм.

Энэ үзэл баримтлалын хүрээнд  Эрүүл зүрх чиглэлээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт зүрх судасны кабинет байгуулах зорилтыг дэвшүүлэн тавьсан. Энэ зорилгын хүрээнд “Байгаа зүйлээ хуваалцая” хандивын худалдаа, “Зүрхнээс зүрхэнд“ хандивын тоглолт  болон хандивын хайрцагыг байгууллагуудаар аялуулж нийт 7.626.570 төг  хандивт цугларснаас 24 цагийн хэм алдалтыг хянах  ЭКГ- 2 ширхэг, 24 цагийн цусны даралт хянах  даралтын аппарат -2 ширхэг, хүчилтөрөгч өтгөрүүлэгч -1 ширхэг гэсэн 3 нэр төрлийн  5 ширхэг аппаратыг 6.300.000 төгрөгөөр худалдан авлаа. Одоо үлдэгдэл  1 326.570 төгрөг үлдсэн бөгөөд  кабинетад хэрэгтэй зүйлийг авч өгөхөөр төлөвлөж байна.  Энэ бүх арга хэмжээг  төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийн идэвхтэй оролцоог ханган хамтран ажиллаа.  2019.11.15 нд аймгийн Нэгдсэн эмнэлэгт зүрх судасны кабинетийн нээлт болж хандиваар худалдан авсан аппаратуудаа хүлээлгэн өглөө.

Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь аймгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасгийн засварын ажилд 12.000.000 сая төгрөг, нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт шаардлагатай тоног төхөөрөмж болох зүрх судасны аппарат ЭКГ, ДЕФЕБЛЯТОР-ыг тус тус 11.470.000 төгрөгөөр худалдан авч нийлүүлэх батламжийг гардуулан өглөө.

Энэ өдрөөс эхлэн аймгийн ард иргэд Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны кабинетаар үзүүлж оношлуулах бүрэн боломжтой боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us