ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Боржигин-2019” баяр наадмын худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээнд урьдчилан сэргийлэх хяналт тавьж ажиллаа

“Боржигин-2019” баяр наадмыг тохиолдуулан нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин гарахаас урьчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдал, ажил үйлчилгээний чанар стандартын шаардлагыг хангуулах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор 6 улсын байцаагч наадмын талбайд худалдаа, хоол үйлдвэрлэл, тоглоомын үйл ажиллагаа явуулсан 123 газар, хурдан морины уралдааны үед тус тус хяналт тавьж ажиллаа. Хурдан морины уралдаанд нийт 792 морийг 369 хүүхэд унаж уралдахаар бүртгүүлснээс 845 морийг 354 хүүхэд /давхардсан тоогоор 845 хүүхэд/ унаж уралдлаа. Уралдааны явцад нийт 17 хүүхэд мориноос унаж 5 хүүхэд Аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Бусад хүүхдүүд хөнгөн болон бэртэл гэмтэл аваагүй. Эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдээс 2 хүүхэд толгойдоо хүнд гэмтэл авсан, 1 нь хүндэвтэр. Эдгээр 3 хүүхэд 28-нд ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байна. Хяналт шалгалтаар айргийг зориулалтын бус саванд худалдаалсан, зөвшөөрөлгүй цэгт гар дээрээс худалдаа эрхэлсэн, өгөгдсөн зөвшөөрөлд тусгаагүй үйлчилгээ эрхэлсэн, эрүүл мэндийн дэвтэргүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ажлын хувцасгүй зэрэг 193 зөрчил илрүүлснээс 188 буюу 97% -ийг газар дээр нь арилгуулсан. Мөн хяналтаар чанар аюулгүй байдал алдагдсан 2 нэр төрлийн 71кг 568000 төгрөгийн түүхий эд бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, зөвшөөрөлгүй цэгт худалдаа эрхэлж байсан 2 айраг, 1 шорлог, 2 хорхог, 4 хуушуурын худалдаа зэрэг нийт 9 иргэний үйл ажиллагааг зогсоов. Урьдчилан сэргийлэх хяналтын үр дүнд баярын үеэр нийтийг хамарсан хоол хүнсээр дамжих өвчин, халдвар, хордлого бүртгэгдээгүй болно.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us