Хариуцсан мэргэжилтэн: О.Ганбат
Утас: 94111881
Е-Mail хаяг: Ganbat.o@ndaatgal.mn
Ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчид дор дурдсан тэтгэмж, зардлыг олгоно Үүнд: | ||||||||||
| ||||||||||
ДААТГУУЛАГЧИЙН АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ | ||||||||||
Даатгуулагч нь дараахь болзлыг хангасан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ. | ||||||||||
| ||||||||||
Энэ 2 болзлыг зэрэг хангаж ажилласан даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. | ||||||||||
Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаагаар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ. | ||||||||||
ДААТГУУЛАГЧИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАХ ЭРХ | ||||||||||
Ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагч ажилгүй болсноос хойш 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад хамрагдвал сургалтын зардлыг нь ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. | ||||||||||
АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ | ||||||||||
Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дараах хувь, хэмжээгээр бодож олгоно: | ||||||||||
| ||||||||||
АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУГАЦАА | ||||||||||
Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно. | ||||||||||
АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ | ||||||||||
| ||||||||||
АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙГ БУЦААН ТӨЛҮҮЛЭХ | ||||||||||
Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийнэ. |
№ | Бүрдүүлэх материал |
---|
Хариуцсан мэргэжилтэн: О.Батхүү
Утас: 80098559
Е-Mail хаяг: bathuu.o@ndaatgal.mn
Цэргийн тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна |
|
Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх |
Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй, байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 23-аас доошгүй жил, байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 20-оос доошгүй жил алба хаасан генерал, офицер, ахлагч, байлдагч нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. |
Цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцуулэн тогтоолгон авах эрх |
Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад |
|
Цэргийн алба хаах насны дээд хязгаар |
|
Цэргийн алба хаасны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл |
Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин, хөлсний 80 хувиар тогтооно. Хуульд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин, хөлснөөс 1.5, сар тутамд 0.125 хувиар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно |
Цэргийн албан хаагчийн ажилласан хугацааг тооцох баримт бичиг |
|
Цэргийн албан хаагчийн тахир дутуугийн тэтгэвэр авах эрх |
Дор дурдсан шалтгаанаар тахир дутуу болсон цэргийн албан хаагч тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй. |
Цэргийн үүрэгтэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байхдаа, мөн цэргийн жинхэнэ албанаас халагдсан байлдагч, түрүүч орон нутагтаа хүргэгдэх үед тахир дутуу болсон бол энэ хуульд заасны дагуу тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. |
Цэргийн албан хаагчийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх |
Цэргийн албан хаагч, мөн түүнчлэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн, цэргийн алба хаасны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч нас барахад түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй. 1. Цэргийн алба хаагч /байлдагч, түрүүчээс бусад/ энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан шалтгаанаар нас барсан бол түүний авч байсан сарын дундаж цалин хөлснөөс дор дурдсан хувиар бодож тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооно. 1/Хөдөлмөрийн чадваргүй 3,түүнээс дээш хүнтэй бол 100 хувь 2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэвэр дээр энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсний 15 хувиар, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар нас барсан бол 10 хувиар тус тус нэмэгдэл олгоно 3. Цэргийн алба хаагч /байлдагч, түрүүчээс бусад/ энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар нас барсан бол түүний авч байсан сарын дундаж цалин хөлсний 60 хувьд ногдох хэсгээс энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр бодож тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооно. 4.Цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч, дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барсан бол цэргийн албанд татагдахын өмнө авч байсан сарын дундаж цалин хөлснөөс, хэрэв ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй бол Засгийн газраас тогтоосон тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс энэ зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр бодож тэтгэвэр тогтооно. 5. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна. 6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний хоёр тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан хоёр цэргийн алба хаагчийн авч байсан цалин хөлсний нийлбэрээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хувь хэмжээгээр бодож тогтооно. |
Бүрдүүлэх материал: |
|
Хариуцсан мэргэжилтэн: Р.Батмөнх
Утас: 95860022
Е-Mail хаяг: batmonh.r@ndaatgal.mn
“Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад нас барсан даатгуулагчийн асрамжинд байж, тэжээлгэж байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нас барсан тэжээгчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. | ||||||||
Даатгуулагчийн гэр бүлийн гишүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх | ||||||||
Шимтгэл төлвөл зохих хугацаа: | ||||||||
| ||||||||
Нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жилд нь тасралтгүй тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно. | ||||||||
Тэжээгчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд хамрагдах хүмүүс | ||||||||
| ||||||||
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох хувь хэмжээ | ||||||||
Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний дунджаас өндөр насны бүрэн тэтгэвэр бодох хувь хэмжээнд ногдох хэсгээс дор дурдсан хувь хэмжээгээр бодож тогтооно: | ||||||||
| ||||||||
Бүрдүүлэх материал: | ||||||||
|
Хариуцсан мэргэжилтэн: О.Батхүү
Утас: 80098559
Е-Mail хаяг: bathuu.o@ndaatgal.mn
“Тахир дутуугийн тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас түүний хөдөлмөрийн чадваргүй байх хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. |
Даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэвэр авах эрх |
Шимтгэл төлвөл зохих хугацаа: |
|
Нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагч тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно. |
Хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоолгох |
Аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, шалтгаан, хугацааг тогтооно. |
Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг: |
|
Тахир дутуугийн тэтгэврийг яаж тооцох вэ? |
Тахир дутуугийн бүрэн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн хувьд сарын дундаж хөдөлмөрийн хөлс орлогын 45 хувиар тогтоож, 20-иос илүү ажилласан жил тутамд 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно. |
Харин даатгуулагч нь хөдөлмөрийн чадвараа хагас алдсан тохиолдолд тэтгэврийг дээр дурдсан хэмжээнээс хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээгээр бодож тогтооно. |
Жишээ: |
Даатгуулагч “Б” тэтгэврийн даатгалын шимтгэлийг 22 жил төлж, ажиллаж байхдаа ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж тахир дутуу болсон. Түүний сарын дундаж цалин хөлс нь 600 000 төгрөг байсан гэвэл тэтгэврийг дараах аргачлалын дагуу тогтооно.
|
Тахир дутуугийн тэтгэвэр авах хугацаа хэдийд эхэлж, хэзээ дуусах вэ? |
Тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нь нас барвал нас барсны дараагийн сарыг дуусах хүртэлх хугацаанд олгоно. |
Бүрдүүлэх материал: |
|
Хариуцсан мэргэжилтэн: Р.Батмөнх
Утас: 95860022
Е-Mail хаяг: batmonh.r@ndaatgal.mn
“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
БҮРЭН ТЭТГЭВЭР: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
1. Энгийн өндөр насны тэтгэвэр: -Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2019 онд-20 жил 6 сар ба түүнээс дээш -Нас: эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл Эсхүл: –Шимтгэл төлсөн байвал зохиххугацаа:2019 онд 20 жил-20 жил 5 сар –Нас: 2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар өөрөө хүсвэл | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2. 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн тэтгэвэр: – Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 20 жил – Нас:эмэгтэй 50 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
3.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэвэр:
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
4.Ажил мэргэжлийн нөхцөлийн тэтгэвэр Даатгуулагч доорхи ажил мэргэжлээр 20-иос доошгүй жил эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил үүнээс 15-аас доошгүй жил тухайн ажил мэргэжлээр ажилласан бол өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Үүнд: Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад:
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
5.Бусад нөхцөлийн тэтгэвэр: Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТЭТГЭВЭР: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2018 онд 10-20 жил | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
2019 онд өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 6 жилийн буюу 72 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар тус тус бодож нэмэгдэл олгоно. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Бүрдүүлэх материал: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
МАЛЧИН ДААТГУУЛАГЧИЙН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно. Түүнчлэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, саальчин, тугалчин, тууварчин /1990 оноос өмнөх тууварчинг хамааруулна/,цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан Монгол Улсын иргэнийг малчинд хамааруулна. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Малчнаар ажилласанд хамаарахгүй хугацаа:
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:
Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн … оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл буюу “А” дансны лавлагаа:
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИД ОРСОН 2019 ОНООС МӨРДӨХ ӨӨРЧЛӨЛТҮҮД Улсын Их Хурлаас 2018.02.02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар дор дурдсанаар нэмэгдүүлсэн. Үүнд: ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАС
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД ШИМТГЭЛ ТӨЛСӨН БАЙВАЛ ЗОХИХ ДООД ХУГАЦАА Өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааны шатлал
ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ДУНДАЖ ЦАЛИН
|
Хариуцсан мэргэжилтэн: Р.Батмөнх
Утас: 95860022
Е-Mail хаяг: batmonh.r@ndaatgal.mn
Улсын Их Хурлаас 2017.04.14-ний өдөр баталсаны дагуу Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3 дах хэсэгт заасан ажил олгогч, албан журмын болон сайн дурын даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар дор дурьдсанаар өөрчилсөн. Үүнд:
Он | Ажил олгогч | Албан журмын даатгуулагч | Сайн дурын даатгуулагч |
2019 | 8.5% | 8.5% | 11.5% |
2020 оноос | 9.5% | 9.5% | 12.5% |
Хариуцсан мэргэжилтэн: О.Ганбат
Утас: 94111881
Е-Mail хаяг: Ganbat.o@ndaatgal.mn
Даатгуулагч нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно |
Шимтгэл төлсөн байх хугацаа: Нийтдээ 36 сараас доошгүй /Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр / |
Оршуулгын тэтгэмжийн хэмжээ: Нийгмийн даатгалын байгууллага нь нас барсан даатгуулагчийн оршуулгад зориулан түүний ар гэрт 1 000 000 төгрөгийн тэтгэмжийг (НДҮЗ-2016 оны 16 дугаар тогтоол) нэг удаа олгоно. |
Бүрдүүлэх баримт бичиг
Нас барсан даатгуулагчийн хөдөлмөрийн дэвтэр |
Нас барсан даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэр |
Нас барсны гэрчилгээ |
Өргөдөл |
Хариуцсан мэргэжилтэн: О.Ганбат
Утас: 94111881
Е-Mail хаяг: Ganbat.o@ndaatgal.mn
Шимтгэл төлсөн байх хугацаа:
| ||||||
Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг дараах хувиар тооцож 4 сарын хугацаанд өгнө
| ||||||
Бүрдүүлэх баримт бичиг
| ||||||
Албан журмаар даатгуулагч эх нь эмнэлгийн хуудсыг ажиллаж байгаа байгууллагынхаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд авчирч өгөх бөгөөд уг ажилтан нь тухайн даатгуулагч эхийн шимтгэл төлж ажилласан хугацааг тодорхойлон бичиж удирдах албан тушаалтнаар гарын үсэг зуруулан, баталгаажуулж нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч тухайн даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг нягтлан шалгаж дараах аргачлалын дагуу тэтгэмжийг бодож олгоно. | ||||||
Сайн дурын даатгуулагч эхийн хувьд эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид өгөн шимтгэл төлсөн хугацааг тодорхойлон бичүүлж, тэтгэмжээ бодуулна. |
Хариуцсан мэргэжилтэн: О.Ганбат
Утас: 94111881
Е-Mail хаяг: Ganbat.o@ndaatgal.mn
Шимтгэл төлсөн хугацаа: | ||||||||
Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 ба түүнээс дээш сар | ||||||||
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг дор дурдсан хувь хэмжээгээр бодно: | ||||||||
|
№ | Бүрдүүлэх материал |
---|---|
1 | Хөдөлмөрийн чадвар түр алдсан акт Татаж авах |