УАШ Зөвлөгөөний дэг

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.л, Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1. Аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний дэгийг нэгдүгээр хавсралтаар, шуурхай зөвлөгөөнд оролцох удирдах ажилтнуудын нэрсийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах ажилтнуудыг хамруулан шуурхай зөвлөгөөнийг энэхүү захирамжаар жишиг болгон тогтмол зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэхүү захирамжаар батлагдсан дэгийг мөрдөж ажиллахыг зөвлөгөөнд оролцогч удирдах ажилтнуудад, дэгийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга /Б.Батдэлгэр/-д тус тус үүрэг болгосугай.
4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2013 оны “Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний журмыг шинэчлэн батлах тухай” А/149 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                           Л.ОДСЭР

 

АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ДЭГ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

    1.Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдах ажилтнууд энэхүү дэгийн дагуу шуурхай зөвлөгөөнд оролцоно.
2.Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан шуурхай зөвлөгөөнд оролцох удирдах албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтанд заасан Үүрэг бүхий албан тушаалтнууд нь заавал оролцох ба Эрх бүхий албан тушаалтнуудыг оролцуулах нөхцлөөр хангахад энэхүү дэгийг баримтлана.

 

Хоёр. Шуурхай зөвлөгөөн зохион байгуулах

 

    1.Шуурхай зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд 14 хоног тутам зохион байгуулна. Зөвлөгөөн тухайн хуваарьт өдрийн 13.00 цагт тогтмол болно.
2.Аймгийн Засаг даргын Тамгын газраас шуурхай зөвлөгөөний хуваарийг тухайн оны 1 дүгээр сард гарган батлуулж, шуурхай зөвлөгөөнд оролцогч удирдах ажилтнуудад хүргүүлнэ. Батлагдсан хуваарьт цаг үеийн шаардлагаар өөрчлөлт гарвал зарыг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн шуурхай зөвлөгөөн болохоос 1 хоногийн өмнө мэдээллийн бүх хэлбэрийг ашиглан оролцогч албан тушаалтнуудад хүргэнэ.
3.Шуурхай зөвлөгөөний зохион байгуулалт, байрны нөхцөл, техник хэрэгслийн бэлэн байдлыг Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс хариуцан гүйцэтгэнэ.
4.Удирдах ажилтнууд шуурхай зөвлөгөөнд батлагдсан хуваарийн дагуу өөрийн биеэр заавал оролцох үүрэгтэй ба хүндэтгэн үзэх шалтгаанаар /өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай, томилолттой/ оролцож чадахгүй болсон тохиолдолд урьдчилан мэдэгдэж, түүнийг эрх бүхий албан тушаалтан төлөөлж оролцоно.
5.Аймгийн Засаг даргаас өгсөн үүргийн биелэлтийг шуурхай зөвлөгөөн болохын өмнөх 7 хоногийн Пүрэв гарагийн 15.00 цагаас өмнө, шуурхай зөвлөгөөнд тавих илтгэл, мэдээлэл, танилцуулга зэргийг цахим хэлбэрээр бэлтгэн шуурхай зөвлөгөөн болох өдрийн 10.00 цагаас өмнө аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст ирүүлнэ.
6.Тухайн өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар, өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн ажлын 1 хоногт багтаан аймгийн цахим хуудсанд байршуулна.
7.Шуурхай зөвлөгөөний тэмдэглэлийг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн хөтөлж, тэмдэглэлийг ажлын 3 хоногт багтаан Засаг даргаар гарын үсэг зуруулж, албажуулна.

 

Гурав. Шуурхай зөвлөгөөн явуулах

 

3.1. Шуурхай зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга, түүний эзгүйд Засаг даргын орлогч удирдан явуулна.

3.2. Шуурхай зөвлөгөөнд оролцогчид товлосон цагаас өмнө суудлаа эзэлсэн байна.

3.3. Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Шуурхай зөвлөгөөнд оролцогчдын ирцийг бүртгэж, танилцуулна.

3.4. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шуурхай зөвлөгөөн дээр өгөгдсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг тогтмол мэдээлнэ.

3.5. Цаг үеийн асуудлаар Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Сумд 3-5 минутанд багтаан тогтмол мэдээлэл хийнэ.

3.6.Цаг үеийн шаардлагаар шуурхай зөвлөгөөнд мэдээлэл хийх албан тушаалтан мэдээллээ урьдчилан танилцуулна.

3.7. Шуурхай зөвлөгөөн дээр тавих мэдээлэл, танилцуулга нь товч тодорхой бөгөөд цахим хэлбэрээр бэлтгэгдсэн байна.

3.8. Засаг дарга шуурхай зөвлөгөөнийг дүгнэж, цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар үүрэг даалгавар өгнө.

3.9. Зөвлөгөөнд оролцогчдод дараахь зүйлсийг хориглоно.

а/ Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөвлөгөөн таслах;

б/ Товлосон цагаас хоцрох;

в/ Бусдыг мэдээлэл хийж байхад яриаг таслах;

г/ Зөвлөгөөний дундуур зөвшөөрөлгүйгээр орж, гарах;

д/ Гар утсаар ярих;

е/ Бүдүүлэг үг, яриа хэрэглэх гэх мэт;

3.10. Шуурхай зөвлөгөөнд оролцогч удирдах ажилтнууд нь аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг аймгийн Засаг даргын өмнө биечлэн хариуцна.

3.11. Энэ журмын 3.9.в-3.9.е дэх заалтыг зөрчсөн тохиолдолд зөвлөгөөн даргалагчаас анхааруулж, сануулах бөгөөд тухайн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд зөвлөгөөний танхимаас гаргана.

 

Дөрөв. Хариуцлага

 

    1.Энэхүү журмын холбогдох заалтыг зөрчсөн этгээдийн зөрчлийн шинж байдлыг харгалзан зөвлөгөөн даргалагчаас дараахь байдлаар хариуцлага хүлээлгэнэ.
1.1.Энэ журмын 2.5, 2.6-д заасныг зөрчсөн албан тушаалтанд түүний ажлыг дүгнэхэд анхаарах талаар удирдах албан тушаалтанд санал хүргүүлэх эсхүл удаа дараа зөрчсөн тохиолдолд тухай албан тушаалтанд сануулах сахилгын шийтгэл ногдуулна.
1.2.Энэ журмын 3.2, 3.5, 3.9 3.10-д заасныг зөрчсөн удирдах албан тушаалтны үр дүнгийн гэрээг дүгнэхэд харгалзах бөгөөд зөрчлийн шинж байдал, удаа дараа гаргасан байдлыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

 

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНД ОРОЛЦОХ УДИРДАХ АЖИЛТНУУД

 
Оролцох үүрэг бүхий албан тушаалтнууд:
 

Аймгийн Засаг даргын орлогч
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга
Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга
Хууль зүйн хэлтсийн дарга
Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
Хяналт-шинжилгээ үнэлгээний тасгийн дарга
Цэргийн штабын дарга
Нийтлэг үйлчилгээний албаны дарга
Баянтал сумын Засаг дарга
Шивээговь сумын Засаг дарга
Сүмбэр сумын Засаг дарга
Улсын бүртгэлийн хэлтсийн дарга
Нийгмийн даатгалын хэлтсийн дарга
Хөдөлмөрийн хэлтсийн дарга
Худалдан авах ажиллагааны албаны дарга
Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга
Соёл, спорт аялал жуулчлалын газрын дарга
Хүнс, хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын дарга
Тээвэр, авто замын газрын дарга
Онцгой байдлын хэлтсийн дарга
Цагдаагийн хэлтсийн дарга
Эрүүл мэндийн газрын дарга
Нэгдсэн эмнэлгийн дарга
Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга
Шүүхийн шинжилгээний албаны дарга
Байгаль орчны газрын дарга
Мэргэжлийн хяналтын газрын дарга
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга
Боловсролын газрын дарга
Дуу бүжгийн боржигин чуулгын дарга
Статистикийн хэлтсийн дарга
Татварын хэлтсийн дарга
“Ус-Ду” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга
“Талын Илч” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга
“Илчлэг-Шивээ” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга
“Сүмбэр хонь” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга
“Тохижилт Сүмбэр” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга
Холбооны газрын дарга
Шуудан үйлчилгээний газрын дарга
Политехник коллежийн захирал
Боржигин өв музейн захирал
Төв номын сангийн захирал
Аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга
Аймгийн Ерө нхий Прокурор
Аудитын газрын дарга
Аймгийн Шүүхийн Тамгын хэлтсийн дарга
Аймгийн Тагнуулын тасгийн дарга
Ахмадын хорооны дарга
Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга
“Шивээ-Овоо” ХК-ийн захирал
БЗӨБЦТСТӨХК-ийнЧойр дахь салбарын дарга
БЗӨБЦДСТӨХК-ийн Чойр дахь салбарын дарга
УБТЗ-ын Чойр өртөөний дарга
“Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын зохицуулагч
“Мерси Кор” олон улсын байгууллагын төлөөлөгч
Хас банкны аймаг дахь салбарын захирал
Хаан банкны аймаг дахь салбарын захирал
Төрийн банкны аймаг дахь салбарын захирал
Худалдаа аж үйлдвэрийн танхимын аймаг дахь салбарын дарга
Иргэний нийгмийн сүлжээний зохицуулагч
“Хотол-Чойр” Иргэний нийгмийн сүлжээний тэргүүн
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн тэргүүн
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн
Улаан загалмайн хорооны дарга
 

Оролцох эрх бүхий албан тушаалтнууд:

 
Аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга
Аймгийн Ерө нхий Прокурор
Аудитын газрын дарга
Аймгийн Шүүхийн Тамгын хэлтсийн дарга
Аймгийн Тагнуулын тасгийн дарга
Ахмадын хорооны дарга
Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга
“Шивээ-Овоо” ХК-ийн захирал
БЗӨБЦТСТӨХК-ийнЧойр дахь салбарын дарга
БЗӨБЦДСТӨХК-ийн Чойр дахь салбарын дарга
УБТЗ-ын Чойр өртөөний дарга
“Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын зохицуулагч
“Мерси Кор” олон улсын байгууллагын төлөөлөгч
Хас банкны аймаг дахь салбарын захирал
Хаан банкны аймаг дахь салбарын захирал
Төрийн банкны аймаг дахь салбарын захирал
Худалдаа аж үйлдвэрийн танхимын аймаг дахь салбарын дарга
Иргэний нийгмийн сүлжээний зохицуулагч
“Хотол-Чойр” Иргэний нийгмийн сүлжээний тэргүүн
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн тэргүүн
Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн
Улаан загалмайн хорооны дарга