Цэргийн штаб

Аймгийн Засаг даргын Тамгын газрын
Цэргийн штабын үндсэн чиг үүрэг

 

 ЭРХЭМ ЗОРИЛГО

 

Батлан хамгаалах хууль тогтоомжууд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн актууд, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн нийгэм, эдийн засгийн зорилтуудад ажил, үүргийн дагуу тусгагдсан ажлуудыг зохион байгуулах, биелэлтийг хангах, хяналт тавих, мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэх явдал мөн.

 

 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

 

Монгол улсын Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл, дүүргийн цэргийн штабын дүрэм”-ийн дагуу Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан орон тоогоор дүүргийн Засаг даргын шууд удирдлагын дор үйл ажиллагаагаа явуулна.

  • Батлан хамгаалах талаархи бодлого, хууль  тогтоомж, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилж, таниулах ажлыг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулах,
  • Эрх бүхий байгууллагуудын шийдвэр, Засаг даргын захирамжийн дагуу иргэдийг жил бүр цэргийн жинхэнэ албанд татах, халах ажлыг зохион байгуулах,
  • Орон нутгийн хамгаалалтын  төлөвлөлт, түүнийг хэрэгжилтийн үйл ажиллагаанд БХЯ, ЗХЖШ, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын оролцоотойгоор зохион байуулах, дэмжлэг үзүүлэх,
  • Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийн хяналт шалгалтыг аймгийн нутаг дэвсгэрийн аж, ахуйн нэгж байгууллагад явуулж зөрчил дутагдлыг арилгуулах,
  • Тогтоосон журмын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн бэлэн байдлыг хангах, хүн, техник нийлүүлэх байруудыг томилгоожуулан, томилгоот бүрэлдэхүүнтэй сургалт явуулах,
  • Аймгийн хэмжээнд цэргийн насны эрэгтэйчүүд, цэргийн байгууллагад бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүдийн тоо бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг хөтлөх,
  • Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусган бэлтгэлээр халагдаж ирсэн дайчдыг бүртгэлд хамруулах, мэргэжил олгох сургалт, ажлын байранд зуучлах,
  • Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах 29 хүртэлх насны цэргийн үүрэгтний судалгаа гарган гэрээт цэргийн алба хаах хүсэлт гаргасан иргэдийг сонгон шалгаруулж элсүүлэн ажлын байраар хангах,
  • 26 дээш насны цэргийн алба биеэр хаагаагүй залуучуудыг бүртгэн шалтгааныг тодруулан, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгах,
  • Иргэдээс ирсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, хуулийн хугацаанд хариу өгөх,
  • Дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт, хороодын засаг дарга нарын цэргийн бэлтгэл, цэргийн жинхэнэ албыг биеэр дүйцүүлэн хаагчдын бэлтгэл сургалт, дайчилгааны томилгоот бүрэлдэхүүний сургалтыг зохион байгуулж, тэдний бие даан үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,
  • Цэрэг татлагын товчоогоор орж өвчний учраас тухайн жилдээ түр чөлөөлөгдсөн залуучуудын эрүүл мэндийг сайжруулах ажлыг өрхийн эмнэлэг, Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтарч зохион байгуулах,
  • 18-25 насны бичиг үсэг үл мэдэгч залуучуудыг сургах чиглэлээр албан бус сургалтын төвтэй хамтран ажиллах,
  • Орон нутгийн хамгаалалтын үзэл баримтлалын дагуу орон нутгийн цэргийг бэлтгэх, сурган дадлагажуулах, төлөвшүүлэх,
  • Аймгийн онцгой объектуудын судалгаа, тооцоог Онцгой байдлын хэлтэстэй хамтран гарган, болзошгүй аюул ослын үед хамгаалалтанд авах төлөвлөгөөг боловсруулж, бэлэн байдлыг хангах,
  • “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах.

 

Хэлтсийн бүтэц, бүрэлдэхүүн, албан хаагчдын мэдээлэл

 

Албан хаагчийн нэр Албан тушаал И-мэйл хаяг Харилцах утас, өрөөний дугаар
1 Б.Бат-Эрдэнэ Штабын дарга   surenbaterdene@yahoo.com 99258446

405А тоот