Санхүү, төрийн сангийн хэлтэс

Аймгийн Засаг даргын Тамгын газрын
   Санхүү төрийн сангийн хэлтсийн үндсэн чиг үүрэг

  • Монгол Улсын Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, төсөв, санхүүгийн холбогдолтой бусад эрх зүйн актуудыг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, түүний биелэлтэнд хяналт тавина.
    •  Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоог хэрэгжүүлэн банкны үйлчилгээг боловсронгуй болгох, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд хөнгөн шуурхай үйлчилнэ.
    •  Орон нутгийн төсөв, тусгай зориулалтын сангуудын мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлнэ.
    •  Орон нутгийн төсвийн төслийг  хагас, бүтэн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн болон хөтөлбөр, арга хэмжээний тайлан тэнцэл, эдийн засгийн нарийвчилсан тооцоо судалгаанд  тулгуурлан боловсруулж  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж хэрэгжүүлж, биелүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг төрийн сангаар дамжуулна.
    •  Төсөвт байгууллагын санхүүжилт зохих журмын дагуу зарцуулагдаж буйд санхүүгийн хяналт тавьж, шалган зааварчлах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгаж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллана.
    •   Татварын хэлтэстэй орлого бүрдүүлэлт, тайлан тэнцлийн талаар тулгалт хийж, төсөв бүрдүүлэлтийн талаар бүртгэлээр хяналт тавьж саналаа боловсруулж Засаг даргад танилцуулна.
    •  Аймгийн төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайланг тогтоосон хугцааны дотор гаргаж холбогдох байгууллага, удирдлагад хүлээлгэн өгнө.
    •  Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвийн байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, өр авлагын барагдуулалт, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын нэвтрэлт, анхан шатны бүртгэл хөтлөлтөнд бүртгэлээр тавих хяналтыг сайжруулж, зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллана.
    •  Төсвийн аливаа үргүй зардлыг багасгах, орон тоо, цалингийн санд өөрчлөлт оруулах санал, дүгнэлт гаргаж, төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулж шийдвэрлүүлнэ.
    •  Аж ахуйн нэгж болон төсөвт байгууллагуудын улирал, жилийн санхүүгийн тэнцлийг шалган авч баталгаажуулж.
    Санхүүгийн аливаа үйл ажиллагааг аймгийн аж ахуйн нэгж байгууллага болон төсвийн байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу цаг хугацаанд нь үнэн зөв тайлагнах, санхүү нягтлан бодох бүртгэлийн талаарх бодлогыг орон нутагт  хэрэгжүүлнэ.

 

 Мэдээ, мэдээлэл

1.Төсөв баталсан Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол
2.Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ
3.Санхүүгийн аудитын дүгнэлт
4.Төсвийн ерөнхийлөн захирагчийн  санхүүгийн нэгдсэн тайлан
5.Санхүү, төрийн сангийн хэлтэс, сумдын төрийн сангийн мэргэжилтэнүүдийн ажил үүргийн хувиарь /ҮЗЭХ/

 Санхүү төрийн сангийн хэлтсийн хамт олон

 

Аймгийн   Засаг тамгын  газрын даргын 2014 оны А/02 тоот  тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтэс нь 5 орон тоотой байхаар батлагдан үйл ажиллагаа явуулж байна. Тус хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр  Н. Одонтуяа  ажиллаж байна.

 

Ажилтны нэр Албан тушаал Өрөөний болон утасны дугаар

Цахим хаяг

n-odontuyaН.Одонтуяа Хэлтсийн дарга

308-Б

99053009

odontuya.n@govisumber.gov.mn

odnoo_3009@yahoo.com

b-soyolmaaБ.Соёлмаа Ерөнхий санхүүчийн үүрэг гүйцэтгэгч 308-А
99868780
soyolmaa.b@govisumber.gov.mn

slm_0604@yahoo.com

Л.Цэцгээ Ахлах мэргэжилтэн 301
99092145
tsetsgee.l@govisumber.gov.mn

tsetsgee.Ikhamjav@yahoo.com

zanaaУ.Занабазар Төсөв бүртгэлийн мэргэжилтэн

308-Б

99683840

zanabazar.u@govisumber.gov.mn

uz1018@yahoo.com

bayart-1Д.Баярт Төлбөр тооцооны мэргэжилтэн 301
99149598
bayart.d@govisumber.gov.mn

dt_bayart@yahoo.com