Хууль, эрх зүйн хэлтэс

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН
ГАЗРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

 

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс нь Засгийн газрын 2005 оны 12 дугаар тогтоолоор байгуулагдсан. 2007 оны 2 сард аймгийн Засаг даргын захирамжаар Хууль зүйн хэлтэс нэртэйгээр анх зохион байгуулагдсан. Одоогоор хууль эрх зүйн хэлтсийн дарга, Эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, хууль тогтоомж, мэдээллийн системчлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, архивын тасгийн дарга гэсэн 4 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

 

Хууль, эрх зүйн хэлтсийн зорилго

 

Орон нутгийн засаг, захиргаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтарсан хяналт шалгалт хийх, хүчин төгөлдөр хууль тогтоомжуудаар хангах, хүн амын дунд эрх зүйн сурталчилгаа, сургалт, хууль тогтоомжийг тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулах, аймгийн Засаг даргын шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн гаргахад дэмжлэг үзүүлэх, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, Засаг даргын дэргэдэх агентлаг, газар, хэлтэс, сум, баг, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээрт хууль зүйн зөвлөгөө өгөх.

 

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
ЧИГЛЭЛ АВЧ ХАРИЛЦДАГ БАЙГУУЛЛАГА

 

  1. ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ

  /үндсэн чиг үүрэг, Хууль зүйн сайдаас аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээ/

  1.  АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

/архивын тасгийн үндсэн чиг үүрэг/

  1. УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

/Шинээр гарч буй хууль тогтоомжийг сурталчилах/

  1. АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

 /Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг бүртгэх, хадгалах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа/

  1. ШУДРАГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР /Шудрага өрсөлдөөний улсын байцаагчийн эрх, үүргийг хэрэгжүүлдэг/

 

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

 


1.  
 Говьсүмбэр аймгийн Засаг даргыг хууль зүйн зөвлөгөө дэмжлэгээр хангах, гарч буй шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах, Нутгийн захиргааны байгууллагад эрх зүйн туслалцаа үзүүлэх
2. Хууль тогтоомжийн мэдээлэл, системчлэл, лавлагаа, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажлыг эрхэлнэ
3.  Архивын ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
4.  Авилгаас урьдчилан сэргийлэх
5. Хууль  зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн /Цагдаагийн хэлтэс, ШШАлба, ШШГА/ орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагааг бодлого зохицуулалтаар хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх асуудлыг эрхэлнэ.
6. Нийгмийн дэг журмыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар аймгийн ИТХ, Засаг даргаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ.
7. Аймгийн Засаг даргаас шүүх, прокурор, нотариат, өмгөөлөх байгууллагатай харилцах асуудлыг төлөөлөн явуулна.
8. Эрх зүйн туслалцааны төв ажиллуулж, төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлнэ.

 

ЗАСАГ ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛЫН ХҮРЭЭНД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГТ ХАМААРДАГ АГЕНТЛАГУУД

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

 

 

Архивын тасгийн үндсэн чиг үүрэг:

 

Төрөөс архивын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, архивын үйл ажиллагааг аймгийн хэмжээнд мэргэжлийн талаар удирдан зохицуулах чиг үүргийг аймгийн архивын тасаг хэрэгжүүлнэ.Архивын тасаг нь байгууллагын болон сум, төрийн бусад архивыг мэргэжил арга зүйн удирдлага, зөвлөмжөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж Төрийн архивын сан хөмрөгийн баримтыг байнга хадгалах эрхтэйгээр ажиллаж байна.
Үүнд:
-Төрийн архивын баримтаас иргэд байгууллагад ашиглуулах, лавлагаа, мэдээлэл олгох нийгмийн хэгэцээнд өргөнөөр ашиглуулах
-Архивын мэдээллийн эрэлт хайлтын үйл ажиллагааг боловсронгуй болгож цахим тогтолцоог бий болгох
-Аймгийн архивын сан хөмрөгийн бүрэн бүтэн байдлыг хангах, нөхөн бүрдүүлэх
-Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн биелэлтэнд тавих төрийн хяналтыг хэрэгжүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

ХОЛБОГДОХ ФАЙЛУУД
– ХУУЛЬ ТОГТООМЖ / Үзэх /
– ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА / Үзэх /
– ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА / Үзэх /
– МЭДЭЭ, МЭДЭЭЛЛҮҮД

АРХИВЫН ТАСАГ 
– Архивын тасгийн танилцуулага / Үзэх /
– Архивын тасгийн дүрэм             / Үзэх /
– Төрийн архивын дэргэдэх ББНШАЗК-ын бүрэлдэхүүн, дүрэм  / Үзэх /
– Төрийн архивын хөмрөгийн жагсаалт   / Үзэх /
– Төрийн архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх үндсэн эх үүсвэр,
боломжит эх үүсвэрийн жагсаалт   / Үзэх /
– Архивын баримтыг ашиглуулах, төлбөрт үйлчилгээний үнийн тариф    / Үзэх /
– Архивын тасгийн үйл ажиллагааны төлөвлөгөө     / Үзэх /
– Хяналт шалгалт    / Үзэх /
– Сургалт сурталчилгааа    / Үзэх /
– Архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой гарсан гарын авлага   / Үзэх /

 

ЛАВЛАГААНЫ ТӨРӨЛ

  1. Ажилласан жилийн лавлагаа
    2. Цалингийн лавлагаа
    3. Алдарт эхийн одонгийн лавлагаа  /Цахим сангаас/
    4. 1956 оны хүн амын тооллогын бүртгэл  /цахим сангаас/
    5. Ноториатын баримтын хуулбар
    6. Төрийн архивт баримт шилжиж ирээгүй тухай тодорхойлолт
    7. Банк, санхүүгийн баримтын хуулбар
    8. Зураг төсөл, техникийн баримтын хуулбараар олгох

 

 АЛБАН ХААГЧДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

 

Ажилтны нэр Албан тушаал Өрөөний болон утасны дугаар

Цахим хаяг

1 002-01Д.Магвансүрэн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга

№403

99038577

magvansuren.d@govisumber.gov.mn

d_magvansuren@yahoo.co.uk

2 b-nerguitsetseg-2Б.Нэргүйцэцэг Хууль тогтоомж, мэдээлэл системчлэл, авлигаас урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн

№403

99670458

nerguitsetseg.b@govisumber.gov.mn

nj8633@yahoo.com

3 g-sumya Г.Сумъяа Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн

№403

80760001

 sumya.g@govisumber.gov.mn

sumiya_herlen@yahoo.com

4 t-baku Т.Багатгуль Хууль, эрх зүйн хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан

№304

99136983

baku.t@govisumber.gov.mn

Архивын тасаг

1 l-odontuyaЛ.Одонтуяа Архивын тасгийн дарга

№403

99976284

odontuya.l@govisumber.gov.mn

l_odontuya@yahoo.com

2 ariunjargalД.Ариунжаргал Цахим сангийн операторч

№405

94907036

ariunjargal.d@govisumber.gov.mn

arkugn@gmail.com