Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогчийн мэндчилгээ

Говьсүмбэр аймгийн Засаг
даргын орлогчийн мэндчилгээ

Мэдээллийн технологи өндөр хурдацтай хөгжиж буй энэ эрин цагт эрхэм та бүхэнтэй цахим интернетийн орчинд уулзаж байгаадаа нэн таатай байгаагийн ялдамд  Боржигин нутгийн ажилч хичээнгүй ард иргэдийнхээ чин сэтгэлийн халуун мэндчилгээг цахим ертөнцийн хэрэглэгч, уншигч та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Төр засгийн байгууллагын үйл ажиллагааг түмэн олондоо нээлттэй болгож, хариуцлага, хяналтыг үндсэн зарчим болгон мөрдүүлж, хуулиа дээдэлсэн, хүнд сурталгүй, авлигаас ангид төрийн үйлчилгээг бий болгож, аймаг орон нутагтаа сайхан амьдрах нийгмийг цогцлооход эн тэргүүний зорилтоо болгон ажиллаж байна.

Мэдээллийн технологийн дэвшилтэт талыг ашиглан, энэхүү цахим хуудсаар дамжуулан аймаг орон нутгийнхаа талаарх мэдээ мэдээллийг та бүхэндээ цаг алдалгүй, шуурхай хүргэж байх болно.

Аймгийн төр захиргааны байгууллагууд үйл ажиллагаагаа иргэдийнхээ идэвхтэй оролцоонд тулгуурлан иргэн нэг бүртээ хүрч ажиллахад анхаарч ажиллаж байгаа бөгөөд Говьсүмбэр аймгийн веб хуудсандаа олон нийттэй харилцах, ил тод нээлттэй мэдээллийн урсгалыг бий болгон мэдээллийн эргэх холбоог ашиглан та бүхнийхээ үнэтэй санал зөвлөмж, идэвхтэй оролцоо, бүтээлч, шинэ санаа хүлээн авах нөхцлийг бүрдүүллээ.

Цахим мэдээллийн орчинд аялагч таны оюун ухаан хурц, ажил үйлс тань өөдрөг байхын ерөөлийг өргөе.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Б.АНХБАЯР