Байгалийн болон түүх соёлын дурсгалт газрууд

Чойрын богд уул

 

slide-1-1 Чойрын богд уул нь олон зуун жилийн түүхийг хадгалсан байгалийн цогцолбор газар юм.Далайн түвшнээс дээш 1686 м өргөгдсөн боржин чулуудаас тогтсон уул юм.1923 оноос Хан Хэнтий аймгийн Оцол сансар уулын хошуу гэж уулын нэрийг хошууны нэрэнд оруулж нэрлэж байжээ. Оцол гэдэг нь төвд хэлний “ Гэгээн гэрэлт” гэсэн үг гэж судлаачид тэмдэглэсэн байх боловч энэ нэр хожуу сангийн судар зохиох үед бий болсон бололтой. Чойрын богд уулыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд, 2011 онд байгалын нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан.Одооогоор тус ууланд 200 гаруй аргаль хонь нутагшиж байна. Ховор ургамал, аргаль, янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ан амьтан элбэгтэй. Чойрын богд уулнаа түүх соёлын давхарга, шашины соёлыг хадгалсан дурсгалууд бий.

 

Сансан уул

 

sansar-uul

Аймгийн төвөөс зүүн тийш 34 км-т далайн түвшнээс 1682 м өндөр. Нутгийнхан энэ уулыг арслангийн хэлбэртэй уул гэдэг бөгөөд уултай холбогдсон домог олон бий. 1700 оноос эхлэн нутгийн ардуул тахидаг байсан ба 1850-иад оноос хошуу ноёны зарлигаар Сансар уулыг төр тахих болжээ. Сансар хайрханы сан бий. Тахихдаа морь уралдуулан уулын лус савдагийг сэргээж, бөх барилдуулж уулын эзэн шар арслангийн хүч зоригийг бадраана хэмээдэн үздэг ажээ.

 

Сүмбэр хайрхан

 

100_0126Энэхүү хайрхан нь хад асга багатай өндөрлөг юм. Аймгийн төвөөс зүүн зүгт 55 км-т далайн түвшнээс 1585 м өндөр. 6-р зууны үеэс эхлэн тахиж ирсэн гэх аман яриа байдаг. 1800 оны эхэн үед дан эрчүүд тахиж байсан гэдэг. Эр хүний уул буюу хар уул, түшмэл уул гэх нь ч бий. Тал хээрийн бүсэд орших ганц хайрхан тул хүний ганц хүүд ээлтэй сайн, нөмөр уул хэмээн үзэж хэдэн зуунаас эрчүүд хаврын тэргүүн, зуны тэргүүн саруудад тахин морь уралдуулж иржээ. Эртнээс нааш адууны нутаг байсаар ирсэн энэ хайрхан  нь зудтай жил ч адуунд ээлтэй нөмөр нөөлөгтэй говийн хайрхан юм.

 

Зүүн чойрын хийд

 

khiid Зүүн чойрын хийд Жанжин бэйлийн хошууны Зүүн чойр хийдийг Богд уулын “Марзана хоолой Мандлын таван хад” хэмээх энэхүү газарт Тэнгэр тэтгэгчийн дөчингуравдугаар (1778) он, 13-р жарны шороон нохой жилд Жанжин төрийн ёст мэргэн жонон далай дархан хун тайж, бэйл Дагдандорж ноён байгуулав.Энэ хийдийн түвэд нэр нь “Балдандашгомалин. Тус хошуун дахь бүх шашныг төвлөн захирдаг. Энэ хийд нь Гүнчин игчаны дэгээр, гүн ухааны сургалт явуулдаг, буддийн гүн ухааныг судалдаг, анагаах ухаан, цагийн хүрдний онол, тарнийн гүн ухааныг судлах дацангууд бүхий 1500 ламын данстай, хошууныхаа хамгийн том хийд байв. 1853 онд зүүн чойр дээр Дүйнхор дацан байгуулагдсан. Зүүн Чойрын хийд дээр боржигин Сэцэн вангийн хошууны ноён Цэрэнсандивын урилгаар Гүмбүм хийдийн Сэрдог номун хан Чүлтэмжамц саатан морилж олон зохиол туурвсан гэдэг.

 

khiid-2

 

Цагаан Дарь эх бурхан

 

100_0153-1

 

 Боржигин нутгийн Зүүн Чойрын хийдийн Цогчин дугана байсан газар / долоон тохой хагас талбайд / 245 см өндөр, 170 см өргөн хэмжээтэйгээр хадны хойш харсан тэгш гадаргуу дээр Цагаан Дарь эх бурханыг сийлэн урласан, хагас ингэмэл бүтээл юм. Чойрын хийдийн орчимд 1828 онд хижиг өвчин дэлгэрч лам болон энгийн ардын аминд хүрсэн гэдэг. Иймд энэ өвчнийг дарах арга хайсан нутгийн ардууд урт наслахын ерөөлт бурхан Цагаан Дарь эхийг Чойр дацангийн дуганы үүд / гол хаалга/ чиглүүлэн байрлах боржи хадан дээр бүтээлгэсэнд халуун хижиг өвчин дарагдсан гэх домог өдгөө ам дамжин яригдсаар иржээ.

 

Дагвасүндэл бурхан

 

100_0109-1 Бурханы зургийг 371 см өндөртэй бүтээсэн бөгөөд бурханд эдүгээ эр хүн айл гэрийн ноён нуруугаа даатган залбирч шүтэж ирсэн эрчүүдийн шүтээн бурхан юм. Дагвасүндэл гэдэг нь нийлмэл бурхан бөгөөд Боржигин Сэцэн вангийн хошууны ноён Цэвдэнгийн үеэс шүтэж ирсэн бурхан юм. Бурхны нэр нь ДАА ЧАГ СОН юм. Энэ нь Дамдин Чагдар Чунт бурхадын нийлбэр гэсэг үг ажээ. Очирваань бурханы орой дээр Хаянхярваа бурхны титэм болох морины дүрс байх бөгөөд түүний дээр Чунт бурхны бэлгэдэл хангарьд шувууг дүрслэжээ.УМ БАЗАР ВААНТ ХАЯН ХЯРВАА ГАРУНА ХУМ ПАД гэх тарнийг уг бурхны дүрслэлийн доор бичжээ. Бичвэрийн хэмжээ 220 см, 165 см хэмжээтэй, зураасны өргөн нь 15-50 мм юм. Энэхүү бурхныг байгаль дэлхийн барилдлага, таталцал энергийн хуулиар машид зөв бүтээгдсэн учир ноён суудал хийгээд, албан тушаал дэвших зэрэг цол ахихад машид сайн хэмээн үзэж бүтээгдсэн цагаас өдгөө хүртэл шүтэн золгосоор иржээ.

 

Хүүхдийн овоо

 

khuukhdiin-ovoo Нутгийнхан энэхүү овоог цагаан овоо гэж нэрлэдэг байснаа хожим нь “Хүүхдийн цагаан овоо” хэмээн нэрийдэж тахиж иржээ. Энэхүү овооноо тахилга хийж хүүхдүүд уралдуулан хувь өгдөг байжээ. Хүүхдийн цагаан овоо нь байгалиас тогтсон овоо хэлбэртай нэг ширхэг ургаа цагаан чулуу, мөн бөөрөнхий гэр хэлбэртэй боржин чулуунаас бүрдсэн байгалийн овоо юм. Хүний гараар бүтсэн бус байгалийн тогтоцоос бий болгосон юм. Иймд цагаан овооонд очихдоо өргөө гэрээ зөгнөн барих, хүүхэд гуйх, хүүхдээ даатган залбирах заншил тогтжээ. Цагаан чулуугаар гэр барих нь угсаатны соёл юм.

 

Оюун ухааны бэлэгдэл Шарав арилд

 

100_0162 Зүүн Чойрын хийдэд 1899 онд Сэрдог гэгээний сийрүүлсэн “ШАРАВ АРИЛД” Сэцэн бэйл Цэрэнсандив Гүмбэр хийдэд очих үедээ Сэрдог гэгээнд өөрийн хошуунд залах урилга гардуулжээ. 1874 онд  дугаар богдыг Амдоод хүрэлцэн ирэхэд Гүмбэнийн Сэрдог гэгээн зэрэг олон ихэс лам нар угтан авч байв. Цэрэнсандив энэ үед заллага айлдсан ажээ. Сэрдог гэгээн Боржигин хошуунд анх ирэхдээ Цэрэнсандив ноёны өргөөнд заларчээ. Цэрэнсандив ноён хатан, хүүхдүүдийнхээ хамт Сэрдог гэгээнд шавь орж манай хошууны Чойрын хуврагуудад номын рашаан хүртээж өгөхийг айлтгажээ. 1899 онд Боржигин ноёны хүсэлтээр 3 дахь удаагаа тус хошуунд морилохдоо энэ хошуунд олон хутагт хувилаад төрсөн газар учир хойч үе нь оюун ухаанаар баялаг байг гэж “Шарав Арилд”-ыг хаданд сийрүүлжээ.

 

Гэгээн суварга

 

gegeen-suvarga Шарав- Арилд сийлсэн хаднаас зүүн хойш ойролцоох элгэн хадны энгэрт наран ургах зүгийг эзлүүлэн сийлсэн нэгэн гэгээн суварга байдаг. Энэ нь 170-100 см хэмжээтэй түүний дэргэд хэд хэдэн тарни бичиж үлдээсэн байна.Монгол нутагт хадны сүг зураг, хүн чулуу,  буган чулуу зэрэг тухай үеийнхээ хүн төрөлхтний соёл, түүхийн гэрч болсон  бүтээлүүд олон байдаг. Говьсүмбэр аймгийн нутаг дахь Чойр уулнаа шашины соёлын ул мөрийг хадгалсан олон дурсгалууд бий. Эдгээр дурсгалууд  нь өнөөдөр ч олон түмний итгэл үнэмшил, сүсэг бишрэлийг даан хүндлэгдсээр байна. Гэгээн суварга хэмээх энэ бүтээл нь төрийн хар хүн буюу одоогийн төрийн албан хаагч болон бусад ажил албан тушаалыг гэгээн байх, дэвшин дээшлэх тухайд бүтээгдсэн хэмээн үзэж сүсэглэж иржээ.

 

Зараагийн зүүн өврийн хүн чулуу

zaraagiin-uvriin-khun-chuluu

 Аймгийн төвөөс зүүн тийш 25 орчим км, Бага Сансар уулаас баруун хойш 10-аад км-т оршино. Энэхүү дурсгал нь ерөнхий шинж байдал, бүтцээрээ Түрэгийн үеийн тахилга шүтээний дурсгалын шинж чанарыг агуулсан боловч урьд өмнө нь тохиолдож байгаагүй онцлог шинжүүдтэйгээрээ судаачдын сонирхлыг татсаар байдаг.

 

Төмөр утасны хорооны туурь

 

khoroonii-tuuri

Чойрын уулын зүүн өмнөд хэсэгт энэхүү туурь бий. Үүнийг төмөр утасны хорооны туурь гэх боловч тухайн үедээ уг барилгаас гадна газар доор зоорь хэлбэртэй баригдсан хэд хэдэн байгууламж байсан гэдэг. Хаант Орос Манж Хятадын хооронд улс төр, эдийн засаг, худалдаа наймааны олон талын харилцаа Ар Монголын нутгаар дамжин хэрэгжиж басан ба 2 орны харилцааг шуурхай найдвартай болгох нь тэдэнд стратегийн ач холбогдолтой байжээ.1982 онд Орос Манжийн хооронд байгуулсан гэрээ ёсоор Бээжин Эрхүүг холбосон телеграфийн холбоог 1899 онд Их хүрээндд цахилгаан мэдээний газар байгуулсаны дараа 1906 онд Чойрын төмөр утасны хороо байгуулагджээ.

khoroonii-tuuri-2

 

Хүрийн ногоон нуур

 

100_0220

Хүмүүс нуурын ус болон шаварыг хулуу, ус, үе мөч, арьсны зарим өвчинд сайн хэмээн нууранд орж шавар, усаар нь сувилан эмчилдэг бөгөөд энэ үеэр нуурын ойролцоох худгийн уснаас уудаг. Тус нууранд галуу, нугас, ангир, тогоруу зэрэг нүүдлийн шувууд ирдэг. Нуурын урт 100 см, өргөн 60 радиустай.

 

Хаялга нуур

 

khayalga-nuurШивээ-овоогийн нүүрсний уурхайн гүний усны шавхалтын дүнд үүссэн тус нууранд загас үржүүлэн бух сугас загасны тодорхой нөөцтэй болсон. Загасны нөөцийг даган усны шувууд ирдэг болсон.

 

Цоорхойн рашаан

 

bod_1386234319057Чойрын богд уулнаас баруун тийш уулын хормойд тал газарт Цоорхойн рашаан байдаг. Цоорхойн рашаан зун тасхийм хүйтэн байх атлаа идэр есын хүйтэнд харзлан байдаг ер бусын онцлогтой. Энэхүү рашаан нь хүний дотор эрхтэнд сайн хэмээн нутгийн иргэд амны усандаа хэрэглэж иржээ. Нутгийнхан рашаан хэмээн дээдэлж магнайдаа хүргэн амсдаг нь ариун дагшин байгалиа хайрлаж ирсэн уламжлалтай. Газрын хөрснөөс даруухан цоолдон гарч ундардаг тул цоорхойн рашаан хэмээн нэрлэх болжээ.

 

Уулзварын гол

uulzvariin-gol

Чойрын богд уулын урдуур баруун зүгт урсах голыг уулзварын гол гэнэ. Энэхүү гол нь эрт үед нилээд ширүүн урсгалтай өргөн гол байсныг гэрчлэх нэгэн гүүрний туурь одоо ч судлаачдын анхаарлыг татдаг. Уг гүүрийг чулуу  шавар зэргээр барьж байгуулсан нь нилээд эрт баригдсан гүүр болохыг гэрчилдэг.

100_020721979075_981273258681621_1554457543_n

squatter nomad children playing in the ruins of Bayantal abandon Soviet military base
squatter nomad children playing in the ruins of Bayantal abandon Soviet military base

img_0415img_1724img_3349

picture1