Төрийн албаны тэргүүний ажилтнууд

“ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ, ТЭМДГЭЭР
ШАГНАГДСАН АЛБАН ХААГЧДЫН ТАНИЛЦУУЛГА

 

 Аймгийн хэмжээнд “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр дараах албан хаагчид шагнагдсан байна. Үүнд:

  • Д.Зандаръяа
  • Ц.Данзансодов
  • Д.Уртнасан
  • Д.Амарсайхан
  • Б.Заяат
  • Х.Санжмятав
  • Л.Удвал
  • Г.Ичинхорлоо
  • Ж.Баянмөнх
  • Ч.Амгалантуяа
  • Д.Сувд
  • Ж.Оюунчимэг
  • Г.Энхтүвшин
  • Л.Насанжаргал

ДЭРЭМИЙН ЗАНДАРЬЯА

 

d-zandarya Дэрэмийн Зандаръяа нь 1955 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. 1981 онд Хөдөө, аж ахуйн дээд сургуулийг Зоотехникч мэргэжлээр төгсөж, 2000 онд Удирдлагын Академийг Төрийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан.

  • 1981-1991 онд Дорноговь аймгийн үйлдвэрлэл туршилтын станцад зоотехникч-эдийн засагч, аймгийн Ардын их хурлын гүйцэтгэх захиргааны Статистикийн хэлтсийн статистикчээр;
  • 1991-2003 онд Чойр хотын Ардын их хурлын гүйцэтгэх захиргаа, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн асуудал эрхэлсэн ахлах мэргэжилтнээр;
  • 2003 оноос Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, хууль зүйн хэлтсийн даргаар;
  • 2007-2011 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан.

Д.Зандаръяа нь Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2004 онд “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, 2008 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан.


 

ЦЭДЭВДОРЖИЙН ДАНЗАНСОДОВ

 

ts-danzansodovЦэдэвдоржийн Данзансодов нь 1950 онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын “Хошуу бууц” гэдэг газар төрсөн. 1968 оноос 1970 онд хуучнаар ЗХУ-ын Челябинск мужийн Магниточорск хотод Барилгын техник мэргэжлийн сургуулийг Сантехникч мэргэжлээр, 1984 -1989 онд МУИС-ийн НУФ-ийн хуулийн ангийг эрх зүйч мэргэжлээр, 1989-1990 онд Чойр хотын Орос цэргийн дивизын дэргэдэх улс төрийн оройн их сургуулийг улс төрийн ажилтан, судлаач мэргэжлээр тус тус суралцан төгсжээ.

  • 1970-1974 онд Дорноговь аймгийн Барилга, угсралтын конторт нормчин;
  • 1974-1976 онд Хилийн цэргийн 0184 дүгээр ангид алба хаасан;

1976-1979 онд Дорноговь аймгийн 0129 дүгээр ангид Уурийн зуухны механикаар;

  • 1979-1982 онд Дорноговь аймгийн НАХГ-ын Цагдан сэргийлэх хэлтэст Автотехникийн зохицуулагчаар;
  • 1982-1984 онд Сайншанд хотын Ардын их хурлын гүйцэтгэх захиргааны Нарийн бичгийн даргаар;
  • 1989-1992 онд Сайншанд хотын Ардын их хурлын гүйцэтгэх захиргааны орлогч даргаар;
  • 1994-1997 хотын Ардын их хурлын гүйцэтгэх захиргааны дарга бөгөөд Сайншанд хотын захирагчаар;
  • 1998-2000 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын дэргэдэх Чойр хотын Захирагчийн ажлын албаны дарга, Автотээвэр, авто замын улсын байцаагч, мөн аймгийн “Тээвэр зохицуулалтын алба” шинээр байгуулагдахад даргаар;
  • 2000-2003 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Эдийн засаг үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар;
  • 2003-2009 онд Говьсүмбэр аймгийн Газрын албаны даргаар;
  • 2009-2010 онд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан.

Хилийн цэргийн “Онц хилчин” цол тэмдэг, 2005 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Хууль зүйн албаны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр, “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, 2007 онд “Газрын харилцааны тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагджээ.

Ц.Данзансодов нь Дорноговь аймгийн Ардын их хурлын депутатаар 2 удаа, Сайншанд хотын Ардын их хурлын депутатаар 3 удаа, Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 2000-2008 онд нийт 2 удаа сонгогдон ажиллаж байсан юм.


 

ДОВДОНГИЙН УРТНАСАН

 

d-urtnasanДовдонгийн Уртнасан нь 1952 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн.

1974-1996 онд боловсролын байгууллагад

1996-2000 онд Говьсүмбэр аймгийн МАХН-ын Хорооны дарга, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргаар

2001-2010 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Стратеги төлөвлөлтийн бодлогын, Нийгмийн үйлдвэрлэл дэд бүтцийн бодлого зохицуулалтын, Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар

2010-2012 онд Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан.

Аймгийн нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх тогтвортой хөгжлийн хөтөлбөр, мянганы хөгжлийн цогц бодлогод суурилсан аймгийн цогц бодлого, дэд хөтөлбөрүүд зэрэг 20 шахам бодлогын шинжтэй стратегийн баримт бичгийг боловсруулахад биечлэн оролцож байсан.

1998 оноос хойш Улс төр, эдийн засаг, танин мэдэхүйн чиглэлээр “Нийгмийн тухай мэдлэг”, “Хүмүүн ба ертөнц амин шүтэлцэхүй”, “Шүтэлцэн амьдрахуй” зэрэг номуудыг бичсэн.

Түүний хөдөлмөрийг өндрөөр үнэлж МХЗЭ-ийн төв хорооны “Тэргүүний сэхээтэн залуу”, “Хөдөлмөрийн алдар медаль”, МУЗН-ийн “Нигүүсэл” медаль, 2001 онд Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2005 онд “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдэг, 2006 онд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан”, 2007 онд “Боловсролын Тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус шагнагдаж байсан.


 

ДОНДОВЫН АМАРСАЙХАН

 

d-amarsaikhanДондовын Амарсайхан нь 1953 онд Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн. 1972 онд Хөдөө аж ахуйн техникумыг Малын бага эмч, 1981 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Зоотехникч, 1990 онд Удирдлагын хөгжлийн институтыг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжлээр тус тус дүүргэсэн, удирдахуйн ухааны магистр зэрэгтэй.

  • 1972-1976 онд Дорноговь аймгийн Хөдөө аж ахуйн удирдлагын газарт мэргэжилтнээр;
  • 1981-1991 онд Дорноговь аймгийн Хөдөө аж ахуйн удирдлагын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар;
  • 1991 онд Дорноговь аймгийн Сүмбэр сумын Засаг даргаар;
  • 1991-1995 онд Чойр хотын Ардын их хурлын гүйцэтгэх захиргааны дэд даргаар /1994-1995 онд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргыг хавсарч хийж байсан/
  • 1994-1997 онд “ХОТШ” банкны салбарын захирлаар /Аймгийн Төрийн хянан шалгах хорооны даргыг 1995 онд хавсарч гүйцэтгэж байсан/
  • 2001-2013 он хүртэл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байгаа гавьяаныхаа амралтанд гарсан.

Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль /2001/, 2006 онд “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, Улсын хяналтын “Тэргүүний ажилтан”, 2007 онд Ардын хувьсгалын 800 жилийн ойн медаль, “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан байна.


 

БУДЖАВЫН ЗАЯАТ

 

b-zayatБуджавын Заяат нь 1946 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн. 1968 онд Улсын багшийн дээд сургуулийг Монгол хэл, Уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Б.Заяат Чойр хот, Говьсүмбэр аймгийг үүсгэн байгуулагчдын анхдагчдын нэг.

  • 1968-1972 онд Сүмбэр сумын 8 жилийн дунд сургуулийн багшаар;
  • 1972-1980 онд Сүмбэр сумын 8 жилийн дунд сургуулийн хичээл, хүмүүжлийн эрхлэгчээр;
  • 1980-1991 онд Сүмбэр сумын 8 жилийн дунд сургуулийн захирлаар;
  • 1991-1993 онд Чойр хотын Боловсролын хэлтсийн даргаар;
  • 1993-1997 онд Сүмбэр сумын Ерөнхий болдовсролын 1 дүгээр сургуулийн хичээлийн эрхлэгчээр;
  • 1997-2004 он хүртэл Сүмбэр сумын Засаг даргаар;
  • 2004 оноос 2010 он хүртэл Сүмбэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан.Б.Заяат нь ардын боловсролын “Тэргүүний ажилтан”, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медалиуд болон Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр тус тус шагнагдаж байсан.

 

ХАНДЫН САНЖМЯТАВ

 

kh-sanjmyatavХандын Санжмятав нь 1948 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн. 1956-1966 онд Дорноговь аймгийн 1 дүгээр сургуулийн дунд сургууль, 1966-1970 онд Улсын багшийн дээд сургуулийг физик, математикийн багш мэргэжлээр дүүргэсэн.

  • 1970-1975 онд Дорноговь аймгийн Айраг сумын 8 жилийн дунд сургуульд багшаар;
  • 1975-1980 онд Дорноговь аймгийн Сүмбэр сумын 8 жилийн дунд сургуульд багшаар;
  • 1980-1991 онд Дорноговь аймгийн Сүмбэр сумын 10 жилийн дунд сургуульд хичээлийн эрхлэгчээр;
  • 1991-1994 онд Чойр хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуульд захирлаар;
  • 1994-1998 онд Замын-Үүд Эксим сервис ХХК-д орлогч захирлаар;
  • 1998-1999 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 10 жилийн 1-р дунд сургуулийн хичээлийн эрхлэгчээр;
  • 1999-2001 онд аймгийн Боловсрол, соёлын төвийн захирлаар;
  • 2001-2009 онд Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан.

Ардын боловсролын “Тэргүүний ажилтан”, “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдаж байсан.


 

ЛУВСАНГИЙН УДВАЛ

 

l-udval Лувсангийн Удвал нь 1960 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн.

1976-1980 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч бага эмч мэргэжлээр, 1980-1987 онд АУДэС-ийг Хүүхдийн их эмч мэргэжлээр, 1999-2001 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын  менежер,  зохион байгуулагч мэргэжлээр, 2002-2004 онд Дани Монголын сургалтын төвийн Нийгмийн ажилтны ангийг тус тус суралцан төгсжээ.

  • 1986-1991 онд Дорноговь аймгийн Сүмбэр сумын эмнэлгийн туслах эмч, эрхлэгч их эмч, хүүхдийн эмчээр;
  • 1991-1993 онд Чойр хотын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмчээр;
  • 1993-1996 онд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт Амбулаторийн эрхлэгчээр;
  • 1996-1998 онд Говьсүмбэр аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн захирлаар;
  • 1999-2013 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр;
  • 2013 оноос одоог хүртэл аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байна.

Л.Удвал нь Эрүүлийг хамгаалахын 80 жилийн ойн медаль, Эрүүлийг хамгаалахын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдэг, БТСУХ-ны Спортын алдар медалиудаар тус тус шагнагдсан.


 

ГЭНДЭНГИЙН ИЧИНХОРЛОО

 

g-ichinkhorolГэндэнгийн Ичинхорлоо 1957 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. 1979 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг таваар судлаач мэргэжлээр төгссөн.

  • 1979-1983 онд Сүмбэрийн каракулийн сангийн аж ахуйд Боловсон хүчний даргаар;
  • 1983-1993 онд тус аж ахуйн каракуль цехийн эрхлэгчээр;
  • 1993-1998 онд Худалдааны “Боржигин” компанид түүхий эдийн мэргэжилтнээр;
  • 1998-2004 онд Сүмбэр сумын 2-р багийн Засаг даргаар;
  • 2004-2012 онд Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан.

Г.Ичинхорлоо нь ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 8-р таван жилийн гавшгайч, 2001 онд сумын “Тэргүүний ажилтан”, 2002 онд аймгийн “Тэргүүний ажилтан”, 2007 онд залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэмдэг, 2008 онд “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан.


 

ЖАМСРАНГИЙН БАЯНМӨНХ

 

 j-bayanmunkhЖамсрангийн Баянмөнх нь 1961 онд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн. 1979 онд Дорноговь аймгийн Сүмбэр сумын 10 жилийн сургуулийг, 1987 онд ПДС-ийн барилга, замын машин механизмын инженерийн ангийг тус тус төгссөн. Техникийн ухааны магистр цолтой.

  • 1987-1993 онд СОТ-3 үндэсний хэсгийн даргаар;
  • 1993-1995 онд “ОКТО” компанийн ерөнхий инженерээр;
  • 1995-1997 онд “Бат” ББХК-д ерөнхий захирлаар;
  • 1997-2000 онд МАХН-ын нарийн бичгийн даргын референт;

2000-2001 онд МАХН-ын СХЭГ-ын ерөнхий инженерээр;

2001-2012 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан.

1983 онд “Цэргийн алдар” медаль, 2004 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, 2006 онд 800 жилийн ойн медаль, 2010 онд төрийн албаны “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр тус тус шагнагдаж байсан.


 

ЧУЛУУНБААТАРЫН АМГАЛАНТУЯА

 

Чулуунбаатарын Амгалантуяа нь 1966 онд Архангай аймгийн Цахир суманд төрсөн.

1974-1984 онд Улаанбаатар хотын 10 жилийн 69 дүгээр сургуулийг төгсөж, 1984-1988 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Цэргийн артиллерийн ашиглалтын инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй дүүргэсэн. Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын менежер зэрэгтэй.

  • 1988-1999 онд Зэвсэгт хүчний 277 дугаар анги, 120 дугаар ангиудад Салаа, салбарын захирагчаар;
  • 1999-2004 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын ЦИХШтабд Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан офицероор;
  • 2004-2005 онд Аймгийн Гамшгаас хамгаалах штабын даргаар;
  • 2005 оноос аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байна.

1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, 2009 онд Эх орны төлөө 1 дүгээр зэргийн медаль, 2010 онд “Цэргийн хүндэт медаль”, 2011 онд ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, 2012 онд “Онцгой байдлын Тэргүүний ажилтан”, 2015 онд “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр тус тус шагнагдсан.


 

ДАШБАЯРЫН СУВД

 

Дашбаярын Сувд 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1979-1982 онд ЗХУ-ын ХААТК-ыг Хөдөө аж ахуйн инженер механик, 1999-2002 онд Отгонтэнгэр их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

  • 1982-1988 онд Төв аймгийн ХД театрт хувцас гоёл чимэглэлийн эрхлэгчээр;
  • 1991-1996 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл Говьсүмбэр аймгийн худалдааны “Боржигон” компанийн боловсон хүчнээр;
  • 1997 оны 01 сарын 01-нээс Аймгийн шүүхэд бичээчээр;
  • 1997 оны 10 сарын 01-нээс Сум дундын шүүхэд нарийн бичгийн даргаар;
  • 2000 оноос Сум дундын шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар;
  • 2005 оноос Давж заалдах шатны шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар;
  • 2009 оны 02 сарын 17-ноос Аймгийн шүүхэд Тамгын хэлтсийн даргаар;
  • 12.18-аас Говьсүмбэр аймгийн шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байна.

2015 онд “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан.


 

ЖАМСРАНЖАВЫН ОЮУНЧИМЭГ

 

j-oyunchimegЖамсранжавын Оюунчимэг нь 1967 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. 1975-1985 онд Ховд аймгийн 2 дугаар 10 жилийн сургууль, 1987-1992 онд Анагаах ухаан их сургуулийг Эрүүл ахуйч мэргэжлээр төгссөн.  Удирдлагын академийн төрийн удирдлагын менежер зэрэгтэй.

  • 1985-1987 онд Ховд аймгийн Буянт сумын Ясли цэцэрлэгт багшаар;
  • 1992-1994 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын ХЦЭС-д Эрүүл ахуйч их эмчээр;
  • 1994-1997 онд Ховд аймгийн Эрүүл ахуйн халдвар судлалын хяналтын газарт Эрүүл ахуйч их эмчээр;
  • 1997-1998 онд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн төвд Халдвар судлаач нян судлаач, их эмчээр;
  • 1998-2013 онд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаар;
  • 2013-2015 онд Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар;
  • 2015 оноос Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна.

2001 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны “Жуух бичиг”, 2006 онд Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”, 2010 онд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны “Тэргүүний ажилтан цол тэмдэг”, 2011 онд Эрүүл мэндийн яамны “Тэргүүний ажилтан цол тэмдэг”, 2008 онд МХЕГ-ын “Улсын хяналтын тэргүүний ажилтан”, МХЕГ-ын жуух бичиг, 2015 онд “Алтан гадас одон”, “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр тус тус шагнагдсан.


 

ГЭЛЭГИЙН ЭНХТҮВШИН

 

Гэлэгийн Энхтүвшин нь 1963 онд Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн.

1971-1979 онд Архангай аймгийн Жаргалант, Эрдэнэмандал сумын 8, 10 жилийн дунд сургууль, 1981-1983 онд Хууль цаазын дунд сургуульд Хуульч, 1994-1996 онд Цагдаагийн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн.

  • 1983-1996 онд Архангай аймгийн Прокурорын газарт Нарийн бичгийн дарга, Хяналтын прокуророор;
  • 1996-2001 онд Төв аймгийн Прокурорын газрын Туслах прокуророор;
  • 2001-20111 онд Налайх дүүргийн Прокурорын газрын Прокуророор;
  • 2011-2015 онд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын орлогч прокуророор тус тус ажиллаж байсан.

2015 онд “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан.


 

ЛОДОЙН НАСАНЖАРГАЛ

 

l-nasanjargalЛодойн Насанжаргал 1957 онд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн.

1965-1973 онд Баянхонгор аймаг Баянбулаг сумын дунд сургууль, 1973-1976 онд Дундговь аймгийн ХААТехникумыг Зоотехникч, 1985-1990 онд НАХЯ-ны цэргийн дээд сургуулийг Нам, улстөрийн ажилтан мэргэжлээр, 1995-1997 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг төрийн удирдлагын арга зүйч зохион байгуулагч мэргэжлээр тус тус  дүүргэсэн.

  • 1977-1988 онд Хилийн цэргийн 146 дугаар ангид Улс төрийн орлогчоор;
  • 1988-1989 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын МХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар;
  • 1989-1999 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын МАХН-ын хорооны орлогч, нарийн бичгийн даргаар;
  • 1990-1992 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын Ардын Хурал, гүйцэтгэх захиргаанд нарийн бичгийн даргаар;
  • 1992-1996 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ИТХТэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар;
  • 1997-2000 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаар;
  • 2000-2005 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын орлогчоор;
  • 2005-2009 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газарт Иргэний бүртгэл, мэдээллийн ахлах мэргэжилтнээр;
  • 2009 оноос Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн даргаар ажиллаж байна.

1981 онд Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 70, 80, 90 жилийн ойн медаль, 2004 онд Бүртгэл, статистикийн Тэргүүний ажилтан” цол, тэмдэг, 2010 онд “Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан”, 2011 онд “Алтан гадас” одон, 2015 онд “Төрийн албаны Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр тус тус шагнагдсан.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР