ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЖ, СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД НЬ ХҮНДЭВТЭР ХОХИРОЛ УЧРУУЛСАН ХҮНД 18 ЖИЛ ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛЖЭЭ

Говьсүмбэр  аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн С.Б-д холбогдох хэргийг тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

Анхан шатны шүүхээс  шүүгдэгч С.Б-г бага насны хүүхдийг хүчиндсэн, бага насны хүүхдийг хүчиндсэний улмаас  насанд хүрээгүй хохирогчийн бие махбодь, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж сэтгэцийн эрүүл мэндэд F43,25 буюу сэтгэл хөдлөл, төрх үйлийн өөрчлөлтийн холимог хэлбэр, дасан зохиоцолтын эмгэг өвчтэй болгож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэм буруутайд тус тус тооцож, 18 жилийн хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us