ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо: 2019.06.21

Тендер шалгаруулалтын нэр: Аймгийн төвийн авто зам, 3.4 км /Говьсүмбэр, Сүмбэр сум/

Тендер шалгаруулалтын дугаар: ЗТХЯ/201902129

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Аймгийн төвийн авто зам, 3.4 км /Говьсүмбэр, Сүмбэр сум/–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер (www.tender.gov.mn цахим системээр) ирүүлэхийг урьж байна. Багцгүй.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтаас үнэ, төлбөргүйгээр үзэж оролцохыг хүсвэл [50000] төгрөгийг цахим хэлбэрээр тушааж оролцоно уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 2 000 000 000 /хоёр тэрбум/ төгрөгөөс багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 40 хувь байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 оны аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, мөн онуудын санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байх,

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг: Сүүлийн 3 жил (2016, 2017, 2018 онууд)-ийн хугацаанд доод тал нь нэг удаа тендерт санал болгож буй авто зам угсралтын ажилтай ижил төстэй ажлыг гүйцэтгэх гэрээний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх ба уг гэрээ (ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа нийлүүлсэн тэр гэрээ)-ний үнэ нь энэ тендерт санал болгож буй ажлын төсөвт өртгийн 80 хувиас багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай. Үүнд:

2.8.1. Хатуу хучилттай авто зам барих заалт бүхий тусгай зөвшөөрөл

                         Эсвэл

Зам тээврийн сайдын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 152 дугаар тушаалаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам”-ын 3.7.1.1 ЗБ-1 Хатуу хучилттай зам барих заалтад хамаарах төрлийн тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулж ирүүлнэ.

Авто замын зураг төсөв боловсруулах тусгай зөвшөөрлийн хувьд:

2.3. Хотын зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах бүхий тусгай зөвшөөрөл

Тендерийн хамт 28,000,000 (Хорин найман сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хугацаа 2019 оны  07 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 58 хоногийн хугацааг дуустал хүчинтэй.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаархи мэдээллийг шалгана.

Тендерийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07 дүгээр сарын 22-ны өдрийн, 10 цаг 30 минутнээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: цахим хэлбэрээр.

Банкны нэр: Төрийн сан

 

 Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг, Говьсүмбэр аймгийн Орон нутгий өмчийн газар, аймгийн ЗДТГ-ын 3 давхар, 309 тоот өрөө, 70543033

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us