ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 Огноо: 2019.06.20

Тендер шалгаруулалтын нэр: Шинээр баригдах орон сууцны гадна шугам сүлжээ, тохижилт /Говьсүмбэр, Сүмбэр сум/

Тендер шалгаруулалтын дугаар: БХБЯ/201902089

Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Шинээр баригдах орон сууцны гадна шугам сүлжээ, тохижилт /Говьсүмбэр, Сүмбэр сум/ийг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер (www.tender.gov.mn цахим системээр) ирүүлэхийг урьж байна. Багцгүй.

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтаас үнэ, төлбөргүйгээр үзэж оролцохыг хүсвэл [50000] төгрөгийг цахим хэлбэрээр тушааж оролцоно уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь 300 000 000 /гурван зуун сая/ төгрөгөөс багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 50 хувь байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2016, 2017, 2018 оны аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ/, мөн онуудын санхүүгийн тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдэж баталгаажсан байх,

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг: Сүүлийн 3 жил (2016, 2017, 2018 онууд)

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай. Үүнд:

2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4.

Эсвэл БХБ-ын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 11 дугаар тушаалаар батлагдсан суурь нөхцөл, шаардлагатай дүйцүүлнэ.

Тендерийн хамт 3,000,000 (гурван сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хугацаа нь тендер нээснээс хойш 73 хоногийг дуустал хүчинтэй.

Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаархи мэдээллийг шалгана.

Тендерийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минут–аас өмнө доорх хаягаар                         ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн, 09 цаг 30 минутнээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөрийн хийх хэлбэр: цахим хэлбэрээр.

Банкны нэр: Төрийн сан

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг, Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газар, аймгийн ЗДТГ-ын 3 давхар, 309 тоот өрөө, 70543033

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us