ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн харьяа агентлагуудын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн  харьяа агентлагуудын албан хаагчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 06 дугаар сарын 17 өдөр Сүмбэр суманд “Иргэдэд үйлчлэх нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр АЗДТГазрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Сүмбэр сумын ЗДТГазар иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос хүргэн,  үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг иргэдэд хүргэн, иргэдээс гарсан санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ удаагийн өдөр Онцгой байдлын албаны 15 жилийн ойн тохиож байгаагаараа онцлогтой байлаа.

Өдөрлөгийн үеэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь Онцгой байдлын албаны 15 жилийн ойн баярын мэндийг хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ёслолын жагсаал явагдаж, “Онцгой байдлын албыг сурталчлах” үйл ажиллагааг явуулж, иргэдэд “Эр зоригоор зэвсэглэсэн-Энх цагийн эх орончид” урлагийн тоглолтыг тоглож, Бие бялдрын хөгжлийн 224 тоот дасгалыг хийж үзүүлэн, гал унтраах тархалт, гал унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэгслийг танилцуулан айл өрхөд ГАУС үзлэг явуулж, галын аюулгүй байдлын дүгнэлт, зөвшөөрөл олгож иргэдээс санал хүсэлтийг сонсож, гарын авлага материал тараан ажилласан. Өдөрлөгт 150 гаруй иргэн оролцлоо.
Энэ сарын 25-26нд Шивээговь, Баянтал сумд тус алба сурталчилсан өдөрлөгийг зохион байгуулах юм.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us