ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр

Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар нь: 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн ордны барилгын зураг төсөв /Говьсүмбэр/”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.Үүнд:
• Байгууллагын гэрчилгээний наториатоор батлуулсан хуулбар
• Зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл /наториатоор батлуулсан хуулбар, гэрээний хамт / Үүнд:
1.2.1, 1.3.1, 1.3.2, 1.3.4 гэсэн тусгай зөвшөөрлүүд
Эсвэл БХБ-ын сайдын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар батлагдсан суурь нөхцөл шаардлагатай дүйцүүлнэ.
• Харилцагч Татварын байгууллага, Нийгмийн даатгал, банк, Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолтууд
• Сүүлийн 2 жилийн санхүүгийн баталгаажсан тайлан /2017, 2018 он/
• Сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл /2017, 2018 он/
• Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын мэдээлэл
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд ажлын цагаар авч болох бөгөөд мэдүүлгээ төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn сайтад өөрийн аж ахуйн нэгжийн нэвтрэх эрхээр орж 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим хэлбэрээр ирүүлнэ үү.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг, Найрамдал хотхон,
Нутгийн удирдлагын ордны 3-р давхар 309 тоот өрөө
Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газар
Утас: 70543033, 95451198

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us