БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, ДОТООД АУДИТ БОЛОН ЁС ЗҮЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЁС ЗҮЙН СУРГАЛТЫН ТАЙЛАН

35

Төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүйг сайжруулахад чиглэсэн аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангуулах, албан хаагчийн албаны үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр мэдлэг олгож, чадавхжуулах зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын удирдлага, дотоод аудит болон ёс зүйн асуудал хариуцсан ажилтнуудад 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтанд 35 байгууллагын 68 албан хаагч хамрагдсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс байгууллага бүр ёс зүйн зөвлөл байгуулах, төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өгсөн.

Сургалтаар Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийг танилцуулж, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан харилцан санал солилцлоо.