240 айлын орон сууцны шав тавих ёслолын ажиллагаа боллоо

1002

Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээний төв бүхий 240 айлын орон сууцны шав тавих ёслол боллоо. Ёслолд УИХ-ын гишүүн Г.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, Засаг дарга Г.Батсуурь болон иргэд оршин суугчдын төлөөлөл оролцлоо.

Энэ онд орон сууцны цогцолборын дэд бүтцийг шийдвэрлэхэд улсын төсвөөс 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил явагдаж байна.

Барилгын хувьд 60 айлын 4 орон сууц мөн голдоо үйлчилгээний төв авто зогсоол гэсэн цогцолбор барихаар төлөвлөн зураг төсөл нь гараад байна.  

Барилгын гүйцэтгэгчээр Дорноговь аймагт 1100 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан туршлагатай Гантулга трейд ХХК ажиллахаар болсон байна.

Манай аймгийн хувьд нийт өрхийн 44 хувь нь нийтийн болон хувийн орон сууцанд, 16 хувь нь сууцны байшинд, 40 хувь нь гэрт амьдарч байна.

240 айлын орон сууц ашиглалтад орсноор орон сууцны хангамж 5.2 хувиар нэмэгдэнэ.